Нийслэлийн Баянгол дүүргийн долдугаар хороонд 5 давхар орон сууцны барилгын хоёрдугаар давхрын цонхоор бага насны хүүхэд унах гэж байхад онцгойгийнхон очиж аварчээ.
Дуудлагыг 10.13-ны өдрийн 18:25 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай зургаан км зам туулан 18:41 цагт очиход тус байрны оршин суугч иргэн М-ийн зургаан настай С охин цонхны тавцан дээр зогсч байсныг эсэн мэнд буулгаж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!