Угаарын хийд хордсон байж болзошгүй дуудлагын талаарх нэгдсэн мэдээллийг холбогдох газруудаас өдөр бүр мэдээлж байгаа. Өнгөрсөн амралтын өдрөөр буюу 2019.10.13-ний 06:00 цагаас 2019.10.14-ний 06:00 хүртлэх цагийн хооронд угаартсан байж болзошгүй 9 өрхийн нийт 26 иргэнийг хамарсан дуудлага Эрүүл мэндийн байгууллагад иржээ. Үүнээс 12 иргэнд эмнэлгийн тусламж үзүүлэн, гэрт нь буцаасан бол 4 иргэнд гэрийн нөхцөлд зөвлөгөө өгчээ. Одоогоор нэг иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 5 иргэнийг эмнэлгийн хяналтад авсан байна. Мөн өнөөдөр өглөө нэг иргэн угаартаж нас барсан гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу очиход 25 настай эмэгтэй Г нас барсан байжээ. Гэхдээ талийгаачийн үхлийн шалтгаан нь угаарын хий мөн эсэхийг эмнэлгийн байгууллага эцэслэн тогтооно гэсэн мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй өгч байна. Учир нь тухайн эмэгтэй тэр өдөр аав ээж дээрээ очсон байжээ. Аав ээжийнх нь биеийн байдал хэвийн байгаа гэнэ.
Нэг эмэгтэй нас барсан ч угаартсан эсэхийг шалгаж тогтооно гэв
Холбоотой мэдээ

Нийгэм · 9 цаг
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийгэм · 10 цаг
Баянзүрх дүүргийн Гачуурт, Хуандайн ам орчмын цахилгааныг есдүгээр сарын 23, 24, 25-нд хязгаарлана

Улс төр · 10 цаг
Ахмад настан, зорилтот бүлгийн зайлшгүй шаардлагатай зарим эмийн үнийг 100 хувь хөнгөлнө

Нийгэм · 11 цаг
Есдүгээр сарын 24-нд уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ

Улс төр · 11 цаг
Д.Амарбаясгалан: Санаа бодол нийлээгүй, цөөнх болсон нэгнийгээ намаасаа хөөж, хуулийн байгууллагаар айлгаж байна

Нийгэм · 11 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!