Өнгөрсөн баасан гаригт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэ шарга” караокед гал гарч, олон хүн түлэгдэж, угаартсан, нэг хүний амь нас эрсэдсэн талаар бид өмнө мэдээлсэн.  Тус караокены барилгын үүдэн хэсэг болон дотор танхимын таазны хэсгээс гал гарсан бөгөөд галын улмаас долоон хүн угаартаж, 14 иргэн түлэгдэж, 39 настай эмэгтэй угаартаж амиа алдсан юм.  

 

Тэгвэл угаартсан иргэдийг онгоцоор өчигдөр ГССҮТ-д авчирсан бол түлэгдэлтийн зэрэг өндөртэй  өвчтөнүүдийг араас нь машинаар авчирсан байна.