Тайланд улс / А24 мэдээний агентлаг/
Удаан үргэлжилсэн үер болон экспортын хэмжээ буурсантай холбоотойгоор цагаан будааны үнэ нэг кг нь 5 бат болтлоо огцом буурчээ. Гэтэл нэг боодол бэлэн гоймон 7 батын үнэтэй байна. Цагаан будааны үнэ огцом унаснаар Засгийн газар 3 дахь жилдээ 4.69 сая өрхөд 89 сая батын нөхөн олговор олгож эхэлсэн байна. Засгийн газар тариаланчдын эхний хэсэгт зориулж 2021 оны 11-р сарын 9-ний өдөр 11 сая батын тусламжийг үзүүлжээ.
Киттипон Панчан: /Хөдөө Аж Ахуйн Банк, Хөдөө Аж Ахуйн банкны Накхон Наёк салбарын туслах менежер/
- Бид бүх тариачдын тухай ярих юм бол хэдэн арван мянгаараа байна. Харин арваннэгдүгээр сарын 9-нд Нахон Наёк салбар дээр мөнгөө авсан хүмүүсийн хувьд нийтдээ 19,8 сая бат (ойролцоогоор 600,000 ам. доллар) бүхий 810 данс байна. Энэ хэсэг нь 10-р сарын 15-наас өмнө хурааж авсан ургацад зориулагдсан ба 2021 оны ургац хураалтын дагуу нөхөн төлбөрийг хийж байна.
Бүүнми Мангса: /Нахон Наёк, Муаенг дүүргийн Хао Пра дүүргийн фермер/
- Миний данс руу нөхөн төлбөр орсон эсэхийг мэдэхийн тулд дансны дэвтэрээ шинэчлэхээр ирсэн. Зардал их байгаа ч будааны үнэ маш бага байна. Өнгөрсөн жил нэг хувин 80 бат (ойролцоогоор 2.4 ам.доллар) байсан. Энэ жил 60 гаруй бат (ойролцоогоор 1.8 ам. доллар) болж буурчээ. Бордоо үнэтэй байгаа болохоор энэ нөхөн төлбөр бага ч гэсэн тус болж байна.
Витун Путтапанья – /Накхон Наёк, Муаенг дүүргийн Та Чан дүүргийн фермер/
- Би хүлээж авсан. Яг тодорхой хэмжээг нь надад хэлсэн. Би үүнийг шинэ ургацдаа зарцуулах болно. Бид дахин тариалан эрхлэхийн тулд усаа нөөцлөн авсан байгаа.
Киттипон Панчан /Хөдөө Аж Ахуйн Банк, Хөдөө Аж Ахуйн банкны Нахон Наёк салбарын туслах менежер/
- Тариачдын Хөдөө Аж Ахуйн Банкны данс руу мөнгө шилжүүлж байна. Мөнгө авахын тулд дансны дэвтэр, иргэний үнэмлэхээ ашиглан Хөдөө Аж Ахуйн Банкны салбаруудаас эсвэл аль ч банкны АТМ-с авах боломжтой. Үүнээс гадна A-Mobile программыг ашиглан мөнгөө шилжүүлж болно.
Эх сурвалж: А24 мэдээний агентлаг
эрүүл төртэй юм азтай ард бна