“Омикрон” хувилбар хаана илрээд байна вэ?

Админ
2021/11/30

ВАШИНГТОН. /CNN/. Дэлхийн улс орнууд “омикрон” хувилбар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс хилээ хааж, хязгаарлалтын арга хэмжээнүүдийг дахин тогтоогоод байгаагийн сацуу нутаг дэвсгэртээ хэчнээн тохиолдол бүртгэгдсэнийг илрүүлэхээр цагтай уралдан ажиллаж байна.

Энэ сарын эхээр Өмнөд Африкт анх илэрсэн коронавирусний шинэ хувилбар нь халдварлах чадвар өндөр байж болзошгүй байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 17 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдээд байгааг “CNN” телевизийн тоон мэдээлэл харуулж байна.

Тодруулбал, Австралид хоёр, Австрид нэг, Бельгид нэг, Ботсванад 19, Германд гурав, Данид хоёр, Израилд нэг, Испанид нэг, Италид нэг, Их Британид ес, Канадад гурав, Нидерландад 13, Өмнөд Африкт 77, Португалд 13, Хонконгт гурав, Чехэд нэг, Шведэд нэг тохиолдол тус тус илрээд байна.

Эх сурвалж: https://montsame.mn/


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.24.85
    2021/11/30

    Дэлхийн Улс орнууд яаралтай арга хэмжээ авч байхад эрсдэлтэй улс орноос ирсэн хүмүүсийг гэрт тусгаарлана гэж тэнэг юм ярьж суугаа мангаруудыг яая даа гэрт худлаа шүү. Өвчин тарвал энэ хулгайчууд идэж хулгайлахад л хэрэгтэй байгаан байх даа .

    Хариулах