КАБУЛ. /France24/. Хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөнийг засгийн эрхэнд гарсны дараа байгуулагдсан Афганистаны буяныг дэмжих, бузар муугаас урьдчилан сэргийлэх яам эмэгтэйчүүдэд гэрээсээ 72 км-ээс илүү зайд бараа болох хүнгүйгээр явахыг хоригложээ.
“45 милиэс (72) илүү зайд явж буй эмэгтэйчүүдийг гэр бүлийн ойр дотны гишүүн дагалдаагүй бол явж болохгүй" гэж яамны албан ёсны төлөөлөгч садек Акиф Мухажар мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, эмэгтэйчүүдийг ойрын эрэгтэй хамаатан нь дагалдан явах ёстой байна. Түүнчлэн такси, нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нарт хижаб буюу толгойн алчуур зүүгээгүй эмэгтэйчүүдэд үйлчлэхийг хоригложээ.
Хэдхэн долоо хоногийн өмнө тус яам Афганистаны телевизийн сувгуудаас эмэгтэй жүжигчдийн тоглосон олон ангит кино, жүжиг үзүүлэхээ зогсоохыг хүссэн юм. Шинээр байгуулагдсан дээрх яам мөн телевизийн эмэгтэй сэтгүүлчдийг телевизэд ажиллаж байхдаа хижаб зүүхийг уриалжээ.
Эх сурвалж: https://montsame.mn/
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.83.43
Иймэрхүү хүмүүс манайхаар ирвэл ч аюул2
Хариулах66.181.189.54
Хижаб зүүчихээр яаж тэр, энэ гэж таньдаг юм болоо
Хариулах66.181.189.54
Харваас аймаар улс, ямар азаар монголдоо төрөвөө
Хариулах203.91.115.43
GALZUU NOWSHNUUD
Хариулах202.9.41.5
Манай зарим казакууд бас сайн ярьвал сонин сонин юм ярина ш дээ.