Тайланд жуулчдыг тусгаарлахгүйгээр нэвтрүүлэх хөтөлбөрөө үргэлжлүүлнэ

Админ
2022/01/21

БАНГКОК. /Reuters/. Тайланд “COVID-19”-ийн вакцинд хамрагдсан жуулчдыг тусгаарлахгүйгээр нэвтрүүлэх “Test & Go” хөтөлбөрөө ирэх хоёрдугаар сарын 1-нээс үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон талаар тус улсын коронавирустэй тэмцэх ажлын хэсэг өнөөдөр мэдээлжээ.

Энэхүү хөтөлбөрийг “омикрон” хувилбар хурдацтай тархаж, вакцинууд шинэ хувилбарын эсрэг ямар үр дүн үзүүлэх нь тодорхойгүй байсан үеэс эхлэн сар гаруйн турш зогсоогоод байгаа юм. Харин ирэх сараас эхлэн аялагчид ирсэн даруйдаа болон таван хоногийн дараа шинжилгээ өгөх бөгөөд байрлах газраа мэдүүлэхийг зөвшөөрөх шаардлагатай байна.

Мөн Тайландын эрх баригчид зоогийн газруудын согтууруулах ундаагаар үйлчлэх хугацааг оройн 21 цаг байсныг 23 цаг хүртэл сунгасан бол шөнийн цэнгээний газар, шөнийн клубүүдийг хаалттай хэвээр байлгахаар шийдвэрлэжээ. Эдгээр алхам нь цар тахлын үр дагаварт нэрвэгдсэн аялал жуулчлалын салбарыг сэргээх зорилготой байна.  

Өнгөрсөн онд жуулчдын сонирхлыг хамгийн их татдаг Азийн орнуудын нэг болох Тайландад ирсэн жуулчдын тоог цар тахлын өмнөх үеийнхтэй харьцуулахад ердөө 0.5 орчим хувьтай нь тэнцжээ. Тус улс нь 2019 онд 40 сая орчим жуулчин хүлээн авсан нь урьд бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлт болсон юм.

Тайландад өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын 2.3 сая тохиолдол бүртгэгдэж, 22 мянга орчим хүн халдвараар нас баржээ. Тус улсын хүн амын гуравны хоёр орчим хувь нь “COVID-19”-ийн вакцинд хамрагдаад байгаа бол 15 хувь нь нэмэлт тунг тариулаад байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна