МОСКВА. /RIA Novosti/. Хэрэв ОХУ-ын уран гулгагч Камила Валиева Бээжингийн олимпын наадмын ганцаарчилсан төрөлд медаль хүртвэл шагнал гардуулах ёслол зохион байгуулахгүй гэж Олон улсын олимпын хорооны албан ёсны хуудсанд гарсан мэдэгдэлд дурджээ.
Бээжингийн олимпын наадмын уран гулгалтын тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл хоёрдугаар сарын 15-нд болно. ОУОХ мөн уран гулгалтын багийн төрөлд медаль хүртсэн баг тамирчдад шагнал гардуулах ёслол зохион байгуулахгүй гэж мэдэгдсэн байна. К.Валиеватай холбоотой хэргээс болж алдаа гарах магадлал байгаа тул Бээжингийн олимпын наадмын уран гулгалтын багийн төрөлд түрүүлж, шагналт байранд шалгарсан тамирчдад медаль олгох нь бодлогогүй алхам болно гэж ОУОХ үзэж байгаа аж.
Спортын арбитрын шүүх (СAS) сэргээшийн дуулианд холбогдсон Оросын уран гулгагчийг Олимпын наадмын ганцаарчилсан тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн юм. Харин ОУОХ тус шүүхээс гаргасан шийдвэрт ийнхүү хариу өгчээ.
Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/28...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.74.37
Төрмөл авъяастай шилжилтийн насны охиныг Оросыг ганцаардуулах бойкотын хэлмэгдүүлэлт болгож байна . Новшнууд
Хариулах64.119.22.55
АНУ-ын Оросын эсрэг хийж байгаа бойкот, Сэм ахын чадал ч барагдаж Хятад, Оросын эрин үе эхлэхэд улам ойртсоор л байна.
Хариулах66.181.161.14
Юу гэсэн ч үг юм ... Энэ нялх амьтнаар тоглож яах нь вэ
Хариулах