Азовсталь үйлдвэрээс 260 гаруй цэргийг нүүлгэн шилжүүлжээ

Админ
2022/05/17

КИЕВ. /France24/. Украины 260 гаруй цэргийг Мариуполь боомт хот дахь бүслэгдсэн Азовсталь гангийн үйлдвэрээс нүүлгэн шилжүүлсэн талаар Украины Батлан хамгаалахын дэд сайд Ганна Маляр даваа гарагт мэдэгджээ.

“Азовсталиас хүнд шархадсан 53 цэрэгт эмнэлгийн тусламж үзүүлэхээр ойролцоох Новоазовск суурин руу нүүлгэн шилжүүлсэн” гэж мэдэгдэлд дурджээ. Мөн 211 цэргийг хүмүүнлэгийн зурвасаар гаргаж авсан гэж Г.Маляр нэмж хэлсэн байна.

Азовсталь үйлдвэр нь эсэргүүцлийн бэлгэ тэмдэг болоод байгаа бөгөөд хотын бусад хэсэг Оросын цэргүүдэд эзлэгдээд байгаа ч олон зуун цэрэг тэнд тулалдсаар байгаа юм байна. 

Эх сурвалж: https://montsame.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна