Хоёр жил завсарлаад байсан нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2022” чуулга уулзалт, үзэсгэлэн Шангри-Ла зочид буудалд “Сэргэлтийг хамтдаа” уриан дор өнөөдөр эхэллээ. Чуулганы эхэнд Уул уурхайн салбарыг орон нутагт сурталчлах, тогтвортой хөгжлийг бий болгох шаардлага тулгамдаад байгааг УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар энэ үеэр тэмдэглэж, “Монгол нүүрс ассоциац”-ийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал, Монголын уул уурхайн үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, “Эрдэнэс Монгол” компанийн санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирал Д.Баярбат нар илтгэл тавьсан юм.
НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ТОГТВОРГҮЙ БАЙГАА НЬ ДЭД БҮТЭЦТЭЙ ХОЛБООТОЙ
“Монгол нүүрс ассоциац”-ийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал:

- Нүүрс бол Монголын эдийн засаг, аж үйлдвэр, эрчим хүч. Монголчууд нүүрс “идэж” амьдардаг. Ковидын үеэр олон нийтээрээ нүүрс хэрэгтэй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрдөг боллоо. Монгол улс нүүрсээ экспортлоод ердөө 20 жил болж байна. 2008 оны санхүүгийн хямралын дараа Монгол коксжих нүүрсний томоохон тоглогч болсон.
- Өвөл болохоор хүйтэн болдог. Дэлхий нийтийн улстөрийн байдалд ч өвөл болж байна. Түлшний аюулгүй байдал анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл коксжсон нүүрсний богино хугацааны эрэлт, хомсдол, үнийн өсөлт нэмэгдэх төлөвтэй байна. Монгол улсын нүүрс моданаас гарах болоогүй байна. БНХАУ-ын зах зээл бага зэрэг өөрчлөгдөхөд бидэнд том боломж олддог. Нүүрс экспортлоход дэд бүтэц маш чухал гэдгийг бид сүүлийн хоёр жилд яс махандаа тултал мэдэрлээ.
- Бид жилд 40 сая тонн нүүрс олборлодог. Дотоодын хэрэглээ 10 сая, экспорт 30 сая. 177 компани 302 тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаагаас дийлэнх нь хүрэн нүүрсний тусгай зөвшөөрөл байдаг. Эрчим хүчний үйлдвэрийн 80 орчим хувь нь нүүрс дээр тулгуурладаг.
- Улсын төсвийн орлогын 1/3-ийг уул уурхай бүрдүүлдэг. Уул уурхайн орлогын 1/3-ийг нүүрс дангаараа бүрдүүлж байна. Манай улсын дийлэнх уурхай ил, өртөг хямд. Гэхдээ сүүлийн жилүүдэд эдгээр уурхай тэлж, гүнээс нүүрс олборлож буй тул өртөг, түлшний зардал өснө, манай давуу тал буурна. Иймд цахилгаан тээврийг нэвтрүүлэх замаар өртгөө бууруулах санаачилгыг эхлүүлэх шаардлагатай. Мөн олон уурхайд чулуулгийн үетэй, бохирдолтой нүүрс нэмэгдэх тул баяжуулах үйлдвэрүүд одооноос барьж, үүнд хөрөнгө оруулах шаардлагатай байна.
- Нүүрсний экспорт тогтворгүй байна. Гол асуудал нь хил гааль. Өнгөрсөн оны өдийд нүүрсний экспортоо 42 сая тонн гэж тооцоолсон ч төсвөө тодотгож, 30 сая тонн болгосон. Энэ зорилтдоо хүрэх эсэх нь ч эргэлзээтэй. Одоогоор 18 сая тонн гаргаад байна.
- Нүүрсний тээвэр 2017 онд 150 км-т хүрч байсан. Энэ бол нүүрсний экспорт тогтворгүй байгаагийн гол шалтгаан нь дэд бүтэц. Зах зээл дээр нүүрсний үнэ өсдөг ч уурхай өсдөггүй. Учир нь зөрүү нь тээвэр рүү орчихдог. 220 км дунджаар 12 ам.доллараар тээвэр хийдэг бол, Цагаан хаднаас Ганцмод хүртэлх 25 км-ын тээвэр 300 ам.доллараар тээвэр хийдэг. Одоо үнэ нь 100 ам.доллар байна. Энэ “хар нүх” Монгол улсын олох ашигийг сордог. Уурхайчид болон тээвэрчид хохироод л үлддэг. Таван толгой-Гашуунсухайтын төмөр замыг нээснээр нүүрс тээврийн орлого манай улсад үлдэх, хар нүх арилна. Монголд нэг тэрбум ам.доллар үлдэх боломжтой.
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД 44 УДАА НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛААД БАЙНА
Монголын уул уурхайн үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа:

- Манай улс нийт 37,2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй ч дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч БНХАУ-д хангалттай хэмжээний нүүрс экспортолж чадахгүй байна. Хөрөнгө оруулагчид зах зээл, нөөц боломж, улс төрийн тогтвортой байдал, хуулийн тогтвортой байдал, татвар болон бизнесийн орчныг эхлээд судалдаг. Манай Засгийн газрын ажиллах дундаж хугацаа 1.8 жил. Сүүлийн 30 жилд 16 Ерөнхий сайд, 290 сайд Засгийн газарт ажилласан.
- Ашигт малтмалын тухай хууль 1994 онд баталснаас 2 удаагийн шинэчилсэн найруулга, 44 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан нь таатай үзүүлэлт биш. 2006 оноос хойш гэхэд л 38 удаагийн нэмэлт өөрчлөлт орсон буюу жилдээ 2-3 удаа нэмэлт өөрчлөлт ордог нь хууль эрхзүйн хувьд тогтворгүй байгааг харуулж байна. Манай улсад 830 хууль мөрдөгддөгөөс 92 хууль ашигт малтмалын салбарт хамаарч байгаагаас 2 хуулийг нь заавал дагаж мөрддөг.
- 1992 оноос хойш Монгол Улс нийт 28 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт татсан. Үүнээс 50-60 хувь нь 2010-2012 онуудад төвлөрүүлсэн. Гэвч 2012 оноос хойш хөрөнгө оруулалт огцом буурсан нь хууль эрхзүйн орчинтой холбоотой. 2020 оны байдлаар 1696 ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. Хөрөнгө оруулалтад хууль зүйн эрх зүйн ихээхэн хамааралтай гэдгийг 12 жилийн түүх баталж байна.
- Ашигт малтмалын зөвшөөрөл авсан ААН бүр шууд олборлолт эхлүүлдэггүй. Хөрөнгө оруулалт татах, судалгаа хийх гэх мэт шатанд олон ААН байна. Хайгуул хийхэд олон жил шаардагддаг, судалдаг учир үүнийг малчид, олон нийтэд ойлгуулах хэрэгтэй байна. Саудын Араб стратегийн ач холбогдолтой гэж үзсэн эрдэс баялаг олборлох, гадаадын шууд хөрөнгө оруулагчдад эхний таван жил АМНАТ-аас чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ арга үр дүнтэй байдаг ч бид өрсөлдөгч орнуудынхаа татварын орчныг сайтар судалж, өрсөлдөхүйц амлалт өгч, орчин бүрдүүлэх шаардлагатай байна.
"ЭРДЭНЭС МОНГОЛ” КОМПАНИ НИЙТ 34 ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГ
“Эрдэнэс Монгол” компанийн санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирал Д.Баярбат:

- “Эрдэнэс Монгол” компани стратегийн орд газруудыг эзэмшдэг. Нийт 11874 ажилтантай. Манай компани Асгатын ордыг 100 хувь, Багануурын нүүрсний уурхайн 75 хувь, Тавантолгой ХХК-ийн 62,5 хувь, Оюутолгой ХК-ийн 34 хувь, Шивээ –Овоо ХК-ийн 90 хувийг эзэмшиж байна. Нийт 34 лиценз эзэмшдэг. Эрдэнэс Монголын компаниу сүүлийн 10 жилд 22,5 их няад төгрөгийн ашигтай ажиллаж, улс болон орон нутагт 3,5 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн. Засгийн газар компанийн дүрмийг шинэчилж, Баялагийн сангийн хуулийг хэрэгжүүлж ажиллах эрх бүхий субъект болсон.
- Ингэснээр хараат компаниудаа хэрхэн удирдах, худалдан авалт, орлого, засаглалаа хэрхэн сайжруулах нь тодорхой болсон. Гэхдээ дахин 11 бодлогын баримт бичиг боловсруулах ёстой. Гашуунсухайт-Тавантолгойн төмөр замын ажил 92 хувьтай байна. Гашуунсухайт авто замаар одоо өдөрт 1000 орчим машин гарч, нэг тонныг нь 160 ам.доллараар худалдаж байна. Энэ онд нүүрсээ 100 ам.доллараар худалдах төлөвлөгөөтэй байв. Авто замын тээвэр тавдугаар сараас жигдэрсэн. Төмөр зам ашиглалтад орсноор авто болон төмөр замаар зэрэг тээвэрлэнэ. Авто замын тээвэр зогсохгүй. Бид жилд 50-70 сая тонн нүүрс гаргах хүчин чадалтай гэв.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)