Норвегийн нийслэл Осло хотод зохион байгуулагдаж буй Хэйбол Пүүл Бильярдын Өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас өсвөрийн улсын аварга Ч.Анхжаргал, өсвөрийн улсын аваргын мөнгөн медальт Б.Мөнх-Ундрал нар амжилттай оролцож байна.

Тус тэмцээнд Ч.Анхжаргал Монголын өсвөрийн тамирчдаас анх удаа дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангаж, түүхэн амжилтын эзэн боллоо.

Тэрээр орон нутгийн цагаар 10:00 цагт мөнгөн медалийн төлөө Францын тамирчинтай өрсөлдөх бөгөөд аваргын төлөөх эрхийн төлөөх чухал тоглолтоо хийх юм.

Монголын багийн ахлагч, дасгалжуулагчаар Монголын Хэйбол Пүүл Бильярдын Холбооны Ерөнхийлөгч, Элит Бильярд клуб-ийн захирал Б.Энхтүвшин ажиллаж байна.