Украины асуудлаар В.Путинтэй хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ

Админ
2022/12/02

ВАШИНГТОН. /TASS/.  АНУ-ын засаг захиргааны тэргүүн Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагааг дуусгах боломжийн талаар хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ. Гэхдээ тэрбээр Москва эхлээд тодорхой зохих шийдвэрийг гаргах ёстой гэж үзэж байгаа тул ойрын үед энэ асуудлаар холбоо тогтоох төлөвлөөгүй байгаа аж.

Энэ тухай Америкийн удирдагч Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макронтой Цагаан ордонд хэлэлцээ хийснийхээ дараа зохион байгуулсан хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. 

Ж.Байден мөн Москватай хийх хэлэлцээг НАТО-той зөвшилцсөний үндсэн дээр хийнэ гэдгийг нэмж хэлсэн байна.

"Хэрэв тэр үнэхээр дайныг зогсоох сонирхолтой байгаа бол би ноён Путинтэй ярилцахад бэлэн байна" гэж Ж.Байден онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Украины асуудлаар В.Путинтэй хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ (montsame.mn)


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.141.73
    2022/12/02

    АНУ НАТО хоёр Украйны нутаг дэвсгэр дээр Оростой дайн хийж Украйн улсыг ард олонтой нь сүйтгэлээ дээ, одоо дийлэхээ байхаар хэлэлцээ яриад унав уу

    Хариулах
  • 202.55.188.90
    2022/12/02

    Тэр дарангуйлагчтай юуг нь хэлэлцэдгийн хор хөнөөл ихтэй хүчтэй зэвсэгээ украйнд яаралтай нийлүүл цэргүүдийнх нь үхэл ихидэхээр Путин ард түмэнтэйгээ эхлээд тулгарна түүнийг өөрийнх нь ард түмнээр эхлээд шүүлгэ дараа нь дараагийнх нь удирчигчтай хэлэлцээ хийх болно. Путлерийг олон улсын шүүх шүүнэ.

    Хариулах
    • 139.5.218.219
      2022/12/03

      Ta mongold baigaa neo fashist uu?!