СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ Япон болон Шар тэнгисийн завсрын зааглах бүс рүү их буугаар 130 удаа гал нээж, хилийн бүсэд хурцадмал байдлыг намжаах тухай 2018 оны Солонгос хоорондын цэргийн хэлэлцээрийг зөрчлөө гэж БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдлээ. 

БНСУ-ын цэргийнхний мэдээлснээр,  даваа гаргийн 14 цаг 59 минутын орчимд Канвондо, Хванхэ-Намдо мужуудаас Япон болон Шар тэнгис рүү тус тус 130 орчим удаа их буугаар бууджээ. 

БНСУ-ын цэргийнхэн Солонгос хоорондын цэргийн хэлэлцээрийг зөрчсөн “өдөөн хатгалгаа” нэн даруй зогсоохыг Умард Солонгосын талаас шаардсан байна. 

БНАСАУ хамгийн сүүлд 11 дүгээр сарын 3-нд ийм буудлага хийжээ. Тухайн үед Япон тэнгис рүү 80 орчим удаа их буугаар гал нээсэн гэж мэдээлж байв. 

Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/30...