ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-д сүүлийн үед давамгайлан тархах болоод байгаа коронавирусний “омикрон” хувилбарын “XBB.1.5” дэд хувилбарын халдварлах чадвар хамгийн өндөрт тооцогдож байгаа ч хүндээр өвчлүүлдэггүй бололтой байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлжээ.
ДЭМБ-ын халдварт өвчний тархвар судлаач Мария Ван Керхове хэлсэн үгэндээ, дэлхий даяарх эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд уг дэд хувилбар АНУ-ын зүүн хойд нутагт хурдацтай тархаж байгаад санаа зовниж байгааг тэмдэглэжээ. АНУ-д “XBB.1.5”-аар халдварласан хүмүүсийн тоо ойролцоогоор хоёр долоо хоног тутам хоёр дахин нэмэгдсэнээр давамгайлан тархаж буй хувилбарын тоонд ороод байгаа юм.
М.Керхове Швейцарын Женев хотноо хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, “XBB.1.5” нь одоогоор илэрсэн дэд хувилбаруудаас халдварлах чадвар нь хамгийн өндөр байгааг онцлоод, энэ нь дэд хувилбарын мутациуд вирусийг эсэд нэвтрэх, амархан үржих нөхцөлийг бүрдүүлсэнтэй холбоотой хэмээн тайлбарлажээ.
“Одоогоор “XBB.1.5” нь 29 оронд илрээд байгаа ч цаашид өргөн хүрээг хамран тархаж болзошгүй байна. Вирусний генийн дарааллыг тогтоох шинжилгээ дэлхийн хэмжээнд буурах болсон тул “COVID-19”-ийн хувилбаруудын тандан судлахад хүндрэлтэй болоод байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
ДЭМБ-д одоогоор “XBB.1.5”-аар халдварласан тохиолдолд хүндээр өвчлөх эсэхтэй холбоотой мэдээлэл байхгүй хэдий ч өмнөх хувилбаруудтай харьцуулахад илүү гэж үзэх шинж ажиглагдахгүй байгааг М.Керхове мөн онцолсон байна. ДЭМБ-ын зөвлөх бүлэг уг дэд хувилбарын эрсдэлийн үнэлгээг ойрын өдрүүдэд танилцуулах ажээ.
Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/31...
Хураа!! Wow I am Rush Qin United State Ect банкууд тэтгэлэг олгож эхэллээ өөрөө идэвхжүүлсэн энгийн зээлийн гүйлгээ, машин, орон сууцны зээл Ковид-19-ийн үеэр аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг дэмжих зорилгоор 1.5 хувийн хүү нөлөө. Зээлийн хэмжээ 20,000 евро - 250,000 евро Цахим шуудан илгээх Дансны ажилтан SUPPORT@ECTBANKS.COM +19083082601
Миний бөөрийг 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж маш олон оролдлого хийснийхээ дараа маш их баяртай байна, тэдэнтэй DR.VENKATAINDIA@PROT ONMAIL.COM хаягаар холбогдоно уу. би Тайландын Ачара Бангкокоос ирсэн, аз жаргалтай, аз жаргалтай байна Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай