ИЕРУСАЛИМ /Anadolu/. Израилын цэргүүд Газын зурвасын эргэн тойрны газар нутгийг бүрэн хяналтдаа авсан байна. Энэ тухай тус улсын армийн хэвлэлийн төлөөлөгч Даниел Хагари мэдэгдэв.
Түүний мэдэгдсэнээр, Газын зурвастай хиллэдэг хэсгүүдэд танк, нисдэг тэрэг, нисэх онгоцны тусламжтайгаар “төмөр хэрэм” босгожээ.
Цэргийнхэн Газын зурвастай хиллэдэг Израилын суурингуудыг хяналтдаа авсан бөгөөд зэвсэгт палестинчууд Израилын нутаг дэвсгэр лүү нэвтэрсэн тохиолдол өчигдрөөс хойш бүртгэгдээгүй гэж Д.Хагари мэдээлсэн байна.
Газын зурвас орчмын Израилын бүх суурингийн хүн амыг нүүлгэн шилжүүлсэн гэдгийг тэрбээр нэмж хэлжээ.
хил гааль байхгүй 2 сая гаран хүн шоронд байгаа мэт хоригдож байдаг
Газын зурвасыг ер нь энэ газрыг аль улс нь хариуцдаг юм бэ? Дундаа хил гааль гэж байдаг юм болов уу?