Баянгол дүүрэг 33 дугаар хороо, “Модны 2”-ын  дулааны шугамын худаг дотор гал гарч байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 16:52 цагт хүлээн авчээ. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход  дулааны шугамын худаг дотор дулаалгын хөөс, хог шатаж байсныг ажиллаж унтраасан байна.

Түүнчлэн Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, Жуулчны байр 1 дүгээр гудамжинд гал гарч байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 10:47 цагт хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 10х20 метрийн хэмжээтэй тавилгын үйлдвэр дотор цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг ажиллаж унтраажээ.

Мөн Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 4 дүгээр баг, Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн гадна автозамын зорчих хэсэг суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 11:02 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн  “Премио” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг  ажиллаж унтраасан байна.

Эх сурвалж: ОБЕГ