#Шууд: Иргэд ямар агаараар амьсгалж байгаагаа мэдэх шаардлагыг хүргүүлж Хүний их эмч, анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг, Анагаах ухааны эрх зүйч, доктор Э.Ганбат нар мэдээлэл хийж байна...
Г.УУГАНЦЭЦЭГ:
- Эмч хүнийхээ хувьд өнгөрсөн хагас жил гаруйн хугацаанд агаарын бохирдлын талаар судалж, олон нийтэд урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг түгээж ажиллаа. Олон нийтийн хандлагыг харахад утааны асуудал хүн бүрийн хувьд хамгийн эмзэг, зугтахыг хүсдэг сэдэв болжээ. Яаж ч яриад үр дүнд хүрэхгүй, олон нийтийн итгэл алдарсан энэ зүйлтэй бид хэрхэн үр дүнтэй тэмцэж чадах вэ? Байж болох хамгийн боломжит үр дүнтэй тэмцэх арга бол хуулийн хүрээн дэх тэмцэл юм байна гэдгийг ойлголоо.
Өнөөдөр би энд Монголчууд тэр тусмааУлаанбаатарчуудын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байхад холбогдох төрийн байгууллагууд нь эс үйлдэл хийж байгааг эсэргүүцэж төрийн эрх барих дээд байгууллага буюу Засгийн газрыг шүүхэд өгч, нөхөн төлбөр шаардаж байгаа талаар та бүхэнд мэдээлэл хүргэж байна.
ҮНДЭСЛЭЛ 1: Дэлхийн хамгийн бохирдолтой улсыг Монгол Улс тэргүүлж байгаа талаар олон улсын статистик мэдээллүүдийг та бүхэн харж байгаа, мэдэж байгаа. Гэтэл бид юугаар амьсгалж байгаагаа мэдэхгүй байна. Шахмал түлшний барьцалдуулагч нь ямар ч стандартгүй байна. Ийм түлшийг түлээд гарсан яндангаас ямар бодис агаарт дэгдэж байгаа утааны найрлагыг судалж, үр дүнг олон нийтэд мэдээлэх үүргээ Засгийн газар түүний харьяа биелүүлээгүй. Угаарын хийн хордлогын мэдээллийг улсын нууцад хамааруулж, олон нийтийн мэдэх эрхийг хангахгүй байгаагаас гадна Агаарын чанарын индексийг мэдээлдэг agаar.mn ийн мэдээлэл нь бодитой бус, дэлхийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс өндөр байна.
ҮНДЭСЛЭЛ 2: Багаж хэрэгслийн шаардлагагүйгээр хорт утааны хэмжээг бидний бие эрхтэн хэлээд өгдөг. Агаарын хийн хордлогыг цочмог болон архаг гэж ангилдаг. Цочмог хордлогод өртсөн буюу угаартаж нас барсан хүнийг л улс мэдээлдэг. Гэтэл Улаанбаатар хотын нийт иргэд өдөр бүр угаарын архаг хордлогод өртсөөр байгаа. Угаарын хийн хордлогод ямар нэгэн байдлаар өртсөн хүн бүрийн тархины үйл ажиллагаа дахин сэргэхгүй буюу мартамхай болох, тэнэгрэх, сэтгэл гутралд өртөх, стрессд өртөмтгий болох зэрэг хоруу чанартай. Үүнийг угаарын хийн үлдэц гэж нэрлэдэг. Энэхүү угаарын хийн үлдэц, олон нийтийн мэдрэл, сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг судалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй байна. НЭМГазар цочмог хордлого эмчлэх MNS6449-2013 гэсэн стандартаас өөр архаг хордлого эмчлэх стандарт гэж алга байна. Архаг хордлого эмчлэх стандартыг баталж хэрэгжүүлээгүй.
ҮНДЭСЛЭЛ 3: 2022 онд амьсгалын тогтооцооны өвчнөөр 608,837 хүн өвчилсөн нь нийт өвчлөлийн нэгдүгээрт (17%) байгаа юм. Агаарт буй найрлага нь тодорхой бус утаа нь хамгийн түрүүнд амьсгалын замын тогтолцоог гэмтээдэг. Үүний дараагаар зүрх судас, мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг.
Угаарын хийн хордлогоор нас барсан хүмүүсийн тоог шүүх шинжилгээний статистикаас харъя. Сүүлийн 7 жилийн хугацаанд (2017-2023) хугацаанд 745 хүн угаарын хийн хордлогод өртөж нас барсан байна. Энэ зөвхөн нас барсан хүний тоон үзүүлэлт. 2023 онд 2,679 иргэн угааны хийн хордлогод өртөж 57 иргэн нас барсан байна. Үлдсэн 2,622 хүн нь ямар нэгэн байдлаар хордлого тайлах, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн гэсэн үг. Угаарын хийн хордлогод өртөж нас барсан болон эрүүл мэндээрээ хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгоогүй.
ҮНДЭСЛЭЛ 4: Хүүхэд нялхасын өвчлөл, эндэгдэл.
Дээр дурдсан бүх насны хүмүүсийн өвчлөлийн амьсгалын тогтолцооны өвчин эзэлж байсан бол хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгааныг ч мөн уг шалтгаан эзэлж байна. Зөвхөн 2023 оны сүүлээр 0-5 насны 961 эндсэн бол 0-1 насны бүлэг буюу нялхсын эндэгдэл 793 бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс 2023 онд 1,754 бяцхан иргэнээ алдсан байна. Эдгээр хүүхдүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгааныг мөн л амьсгалын замын өвчлөл эзэлж байна.
Би зөвхөн нэг жилийн хугацаанд төрийн эс үйлдлийн уршгаар нас барсан бяцхан үрсийн талаар мэдээллийг хүргэлээ. Тэгвэл цэцэрлэг, сургууль эхлэх цагаас эхлэн хавар дуустал ханиаданд дарлуулж, эрүүл мэнд, сэтгэл санаа, санхүүгээрээ хохирсон иргэд тэр тусмаа хүүхдүүдийн өмнө хэн хариуцлага хүлээх вэ? Тэдний ирээдүйд учрах эрүүл мэндийн эрсдэлийг хэн хариуцах вэ?
Иймд өнөөдөр би Засгийн газарт дараах шаардлагыг хүргүүлж байна. Утааны улиралдхүүхэд бүр жилд 4-5 удаа ханиад хүрдэг. Нэг удаагийн ханиаданд нэг хүүхдэд 200-300 мянган төгрөг зарцуулдаг дундаж тооцоолол байдаг. Тэгвэл эцэг эхчүүд нэг хүүхдэд нэг жилд 1-1.2 сая төгрөг зарцуулдаг байна. Тэгвэл энэ мөнгөн дүнтэй дүйцэхүйц нөхөн олговрыг 0-5 насны монголын бүх хүүхдэд олгохыг олгохыг шаардаж байна. 2022 оны байдлаар манай улсад 0-5 насны 366,000 орчим хүүхэд амьдарч байна. Энэ бүх хүүхдэд дээрх нөхөн олговрыг олголоо гэж тооцвол 440 тэрбум орчим төгрөг байна. Энэ мөнгө мэдээж өнгөрсөн 10 жилийн хугацаанд эрүүл мэнд, сэтгэл санаа, санхүүгээрээ хохирсон бүх хүмүүсийн хохирлыг барагдуулж чадахгүй ч бид хүүхэд, нялхастаа эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг нь олгоогүйн төлөөсттөлөх ёстой мөнгө. Нүүрсний хулгайн 40 их наядаас 100 дахин бага мөнгө шүү дээ.
ҮНДЭСЛЭЛ 5: Өнгөрсөн 10 жилийн хугацаанд утааг бууруулахад төр засаг НЭГ их наяд төгрөгийг зарцуулсан. Гэвч ямар ч үр дүнд хүрээгүйг бид өнөөдөр харж байна. Татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй захиран зарцуулаагүй, асуудал хариуцсан сайд нь салхи л утааг бууруулдаг гэх хариуцлагагүй мэдэгдэл хийсээр байна. Энэ асуудлаар хэн ч хариуцлага хүлээгээгүй, үр дүнтэй бодлого, шийдвэр гаргаж ажиллагаагүй холбогдох төрийн байгууллагуудад хариуцлага тооцож, хохирлыг барагдуулахыг шаардаж байна.
Монгол Улсын хууль тогтоомж, Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үе үеийн Засгийн газар энэ асуудалд хариуцлага хүлээх ёстой.
зөв дэмжиж байна энэ хулгайч дээрэмчидээс мөнгөө нэх
Дэмжиж бна