Налайх дүүргийн 7 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин авто замын нүхэн гарцны тулгуур багана мөргөж 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 01.18-ны өдрийн 22:47 цагт хүлээн авчээ.

 Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Э-ийн  “Истана” загварын бага оврын ачааны автомашин нүхэн гарцны тулгуур мөргөж тухайн автомашины жолооч Э /46 настай, эрэгтэй/ төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байжээ. 

Улмаар тухайн иргэнийг аврагчид эсэн мэнд гаргаж ЯТТТ-д шилжүүлэн өгсөн байна.