Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн амралтын өдрүүдэд хорооллын доторх болон нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн цэвэрлэгээг хийж гүйцэтгэлээ. Дээрх цэвэрлэгээг хорооллын доторх болон нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн хариуцсан таван байгууллага 121 хүний бүрэлдэхүүнтэй, 10 машин, 5 механизм, таван бичил төхөөрөмжийг ашиглан ажиллалаа. Дүүргийн нийтийн эзэмшлийн төв магистраль зам талбай, хороолол доторх зам талбай, гэр хорооллын өгсүүр гудамжинд 30,5 тн давс, 16тн бодис цацаад байна. Мөн дүүргийн ЗДТГ-ын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс зохион байгуулалтыг хийж Хороодын ажлын алба, 1-34 хорооны олон нийтийн байцаагч нар хяналт тавин иргэд, ААНБ, сууц өмчлөгчдийн холбоодыг уриалан бүх нийтийн цас, мөс цэвэрлэх ажилд 1207 ААНБ, 259 СӨХ, төрийн болон төрийн бус байгууллагын 127 албан хаагч, 1720 иргэн орчны 50 метр хүртэлх талбайн цэвэрлэгээнд оролцож нийт 541,380мкв талбайг цэвэрлэж ажилласан байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 1600 орчим байгууллага, 1800 гаруй иргэн 541,380мкв талбайд их цэвэрлэгээ хийлээ

Холбоотой мэдээ

Нийгэм · 11 цаг
ОУХМ П.Мөрөн Rally3 ангилалд ДЭЛХИЙН АВАРГА боллоо

Улс төр · Өчигдөр
Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

· Өчигдөр
Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ

· Өчигдөр
“Херо” Б.Баатарыг цагдан хорихоос татгалзлаа

Улс төр · Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв

Нийгэм · Өчигдөр

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!