“Монгени” цогцолбор сургууль энэ хичээлийн жилээс БНСУ-ын “Sejong international” ХХК-тай хамтран хиймэл оюун ухаан (AI)-ы хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Ингэхдээ “Хиймэл оюун ухааны сургалт судалгааны арга зүйн төв”-ийг нээсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 8-ны өдөр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн харьяа цэцэрлэгийн эрхлэгч нарын хамт тус төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр хөтөлбөрийг санаачлагч “Монгени” цогцолбор сургуулийн захирал, Монгол Улсын Гавьяат багш Н.Лхагва сургалтын төвийн талаар мэдээлэл өгснөөс гадна хиймэл оюун ухааныг боловсролын системд нэвтрүүлэх талаар дүүргийн Засаг даргатай санал солилцлоо. 
Мөн хүүхдүүдэд хиймэл оюун ухааны хичээл заадаг багш нар цэцэрлэгийн насныхан болон бага ангийнханд хиймэл оюун ухааны хичээл орохдоо БНСУ-д үйлдвэрлэгдсэн тусгай робот машиныг ашигладаг. Энэ машин нь мэдрэгчтэй дэлгэцтэй, өнгө болон хэт авианы мэдрэгчээр ажилладаг. Хүүхдүүд өөрсдийн хийсэн кодоороо олон төрлийн тоглоом дээр ажилладаг бөгөөд дээрх роботыг ашигласнаар хүүхдүүд үйлдлийн дараалал, програмчлалын үндсэн кодлолчлолыг хийдэг болсон. Хүүхдүүд тоглонгоо код бичиж сурч, хөгжиж байдаг гэсэн мэдээллийг өгсөн юм. 
Түүнчлэн энэ жил 50 жилийн ойгоо тэмдэглэж буй Нийслэлийн 164 дүгээр цэцэрлэг БНСУ-тай хамтран мөн “Хиймэл Оюун ухааны танхим” байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж буй бөгөөд “Монгени” цогцолбор сургуулийн багш нар тус цэцэрлэгийн хүүхдүүдэд хиймэл оюун ухаан (AI)-ны хичээл зааж эхэлсэн нийслэлийн 164 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Нэргүй онцолж байсан юм.
“МОНГЕНИ” цогцолбор сургууль хиймэл оюун ухааныг боловсролын системд нэвтрүүллээ

Холбоотой мэдээ

Нийгэм · 22 мин
Цаг агаар: Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Нийгэм · 15 цаг
МИАТ компани түүхт 70 жилийн ойн баяраа тэмдэглэв

· 15 цаг
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар мопед, скүүтерыг зөвхөн насанд хүрэгчид жолоодож, тогтоосон зогсоолд байршуулахаар болов

· 18 цаг
Улсын дээд шүүх Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэлээ

Бусад · 18 цаг
No Brand Монголд — анхны салбар Шинэ хотын захиргааны дэргэд

Улс төр · 19 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!