ОХУ-ын Уралын холбооны их сургууль Монголын орос хэлний багш нарт зориулан 2023 онд зуны сургалт зохион байгуулсан нь ихээхэн үр дүнтэй болсон. Тэгвэл 2024 онд багш нараас гадна сурагчдад зориулан орос хэлний богино хугацааны сургалтыг ирэх наймдугаар сард 20 багш, 20 сурагчийг тус сургуульд урьж зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Энэ талаар Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбооноос өгсөн мэдээлэл, мөн тус сургалтад өнгөрсөн зун оролцсон багш нарын сэтгэгдэл болон оролцох хүсэлтэй сурагчдын төлөөлөлтэй хийсэн ярилцлага, сэтгэгдлийг нийтлэв.

Уг сургалтад оролцогчдын замын зардлаас бусад зардлыг ОХУ-аас хариуцах бөгөөд сургалтаас гадна соёлын хөтөлбөр, Екатеринбург хотын дурсгалт газруудтай танилцах аялал экскурс зэрэг олон талт арга хэмжээ төлөвлөж байгаа ажээ.