Уралын холбооны их сургуулийн гадаад хэл, боловсролын технологийн тэнхимийн ахмад багш нарын удирдлаган дор 2023 оны наймдугаар сард хоёр долоо хоног явсан “Монгол дахь орос хэлний сургалтын цахим технологи” төслийн хүрээнд монголын 20 орос хэлний багш Екатеринбург хотод очин уг сургалтанд оролцож, идэвхтэй харилцааны аргын action-oriented хандлагыг ашиглан орос хэлийг гадаадын иргэдэд заах цахим боловсруулалт хийх үйлд суралцсан юм. 

Уг сургалтыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн сангийн дэмжлэгтэйгээр Свердловск мужийн залуучуудын санаачлагыг дэмжих бүс нутгийн сангаас зохион байгуулсан бөгөөд хамтрагчаар нь ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Б.Н. Ельциний нэрэмжит Уралын холбооны их сургууль ажилласан байна. Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд мөн Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбоо, «Уралгипромез» хувь нийлүүлсэн нийгэмлэг зэрэг байгууллагууд хамтран ажиллаж дэмжлэг үзүүлжээ.

Төслийн үр дүн нь 2023 онд он-лайн курс боловсруулж багш нар үргэлжлүүлэн ажилдаа хэрэгжүүлж байгаа. Хоёр долоо хоногийн хугацаанд монгол, орос багш нар зөвхөн хамтран ажиллаад зогсохгүй, монгол багш нар хэлний орчинд орж хэлний хэрэглээний түвшингээ ахиулсан юм. Уг хөтөлбөр ёсоор тэд «Екатеринбургийн түүх», «Екатеринбургийн фестиваль», «Екатеринбургийн аялал жуулчлал», «Екатеринбург хотын 300 жилийн ой» зэрэг сэдвээр Уралын нийслэлтэй танилцжээ.

Энэхүү төслөөс өмнө 2018 онд «Орос хэлний тест-драйв» олон улсын зуны лагерь, 2019 онд «Кириллица-Фест» орос хэлний фестиваль зэрэг төслүүд амжилттай хэрэгжиж, 2020 онд орос хэл судлах онлайн-платформыг хөгжүүлэн төрөл бүрийн вебинар, мастер-класс, семинар, подкастуудыг боловсруулан байршуулж амжаад байна. Мөн 2022 онд «Орос хэлний бүтээлч лабораторууд» онлайн төслийн хүрээнд монголын орос хэлний багш нар заах арга зүйн орчин үеийн шинэлэг элементүүдтэй танилцсан билээ.