Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хуурамч архи, виски зарах тохиолдлууд цөөнгүй гарч байна. Тухайлбал Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн “Б” нь өөрийн гражид “Монгол стандарт”, “Чанар”, “Хийморь” нэртэй архи болон тоног төхөөмжүүдийг хадгалж байсан нь илэрсэн бол иргэн “А” нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсээс их хэмжээний виски, архи, согтууруулах ундаанд хуурамч онцгой албан татварын тэмдэгт нааж, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа байна.
Мөн сүүлийн өдрүүдэд Замын-Үүдийн гаалиар гарал үүсэл нь тодорхойгүй, хуурамч архи виски оруулж ирэх тохиолдол эрс нэмэгджээ. Өдөрт хамгийн багадаа 200 хайрцаг хуурамч вискиг гаалийн байцаагчид илрүүлж байгаа аж. Эдгээр хуурамч вискиг лабораторийн шинжилгээнд оруулсан бөгөөд тун удахгүй хариу нь гарах талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Тиймээс иргэдийг хямд үнэтэй, архи согтууруулах ундаа, викси авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.







Hytadaas bol yaj hiisen ni medegdehgui yumnuud orj irdeg baih. Orosoos orosiin tatwariin temdegtei shinjilgee sudalgaa hiichihsen visky arhi orj irdeg. Deer ni mongoliin huuramch tatwariin temdeg naaj l heregt oroid bgaa bolohoos orosiinhiig bugd l uuj bgaashd zamiin vvdees l asuudal uused bgaa bolohoos
Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг чөлөөт бзс архи зарахаа болиод 2 жил шахам болж бга. Тэндээс 1 л архи гарахгүй болсон!!! Тэнд европын чанар стандарт онцгой хангасан олон улсын лаборитороор шинжлигдсэн үйлдвэрийн архи болон виски зарагддаг юм??!!!хямд бдг нь татваргүй зарагддагтай л холбоотой бх.
Мөнгөний төлөө цөөхөн Монголчуудаа хордуулж ч байх гэж. Энэ тэнэг байдлаа зогсоо. Хордож байгаа хорууд чинь хорт түлш хортой эм хоол хүнс хортой юм болгоныг оруулаад хордсоор байх уу. Ядаж нэг нэгнээ бод. Бурхан та нарт мэдээж хэзээ нэг цагт хатууг амсуулна.
маш зөв. Бие биенээ хүндэлж хайрлаж байж өөрөө сайхан амьдрана шүү.
эртэн дархтангууд талын хар хэмээх хужаа архийг номин болон миний дэлгүүрийн сүлжээгээр оруулж зардаг энийг шалгах хүн бна уу
huajaa nar gertee ugaalgiin vannd hiij huuramchaar zardag arkhia end zardag gesen.
za daa buun khor oruulj irekh gej oroldojee dee