Цагдаагийн байгууллагад 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 21:21 цагт Баянгол дүүргийн .... зочид буудалд ухаангүй хүн өргөж оруулж ирлээ гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хойшлуулшгүй эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад урьдчилсан байдлаар 34 настай, эрэгтэй Т гэгч нь иргэн С-г зодож, амь насыг нь хохироон хэргийн газраас зугтаасан байсныг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Ухаан дутсан газарт уур ноёлдог, архидалт, уурын мунхгаар ухрааж болохгүй, харамсаад барахгүй эрдэнэт хүний амь хохирч, өөр нэг нь нийгмээс тусгаарлагдан олон жил шоронд суух тавилан тохиож байна. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг ухаантай, хүлээцтэй байж, багтаж ядсан ааг омгоо хэдхэн хором барьж, архи гэдэг хар уснаас холуур явахыг зөвлөж байна.
Амь насыг нь хохироон хэргийн газраас зугтаасан байсан хэргийг шуурхай илрүүлжээ

Холбоотой мэдээ

· 2 мин
ЗГ: Opendata.gov.mn-д сайжруулалт хийж, системийн 3.0 хувилбарыг ашиглалтад орууллаа

Улс төр · 4 мин
ЗГ: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна

Улс төр · 6 мин
Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр сард эхлүүлнэ

Бусад · 45 мин
“Их говийн манаач” бүтээл Энэтхэгийн F5IFF олон улсын кино наадмын “Байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарч алтан навчит цом хүртлээ

Нийгэм · 49 мин
Түймэрт өртсөн Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд 83.97 тэрбум төгрөг шаардлагатай

Нийгэм · 1 цаг

Хүний эрх, Хэлмэгдэл нэрийн дор ухвар мөчид этгээдүүд ёстой дураараа дургиж, дунд чимгээрээ жиргэж байна шүү дээ! Энэ бүхнийг дотоодын дайснууд хөхүүлэн дэмжиж, Монгол Төрөөс өшөө авах хар үйлийг хийсээр байнаа!Одоо хууль үйлчлүүлж, хэрэгжүүлж, буруутангуудад зохих шангий нь хатуу өгөх ёстой!..
Хэтэрхий харгис нийгэм бий болж бн даа. Архидалт монголчуудыг үгүй хийж дууслаа хөөрхий
Цус ойртолттой хүн уур омгоо барьж чаддаггүй гэсэн өөрөөр хэлбэл тархи нь биеэ захирч чадахгүй шинж тэмдэгтэй
Цаазын ялаа яагаад сэргээдэг юм бэ Төрийн З өндөрлөг минь
Юм унш тэнэгээ