#ШУУД: Элэгний D вирустэй хүмүүс сард 6,4 сая төгрөгийн эмэнд дарлуулж байна, уг бизнесийг нэр бүхий компани тендерийн хууль зөрчин өндөр өртгөөр дамлаж байгааг АТГ-аас шалгахыг шаардаж байна
- 2023 оны төсөв дээр элэгний B D вирустэй иргэдийн эмчилгээнд 13,5 тэрбум төгрөг суулгасан нэг ч төгрөг иргэндээ ирсэнгүй.
- Монгол Улсад элэгний B D вирустэй 450 мянган иргэн байдаг. Үүнээс делта вирус нь идэвхжсэн 150 мянган хүнд эмчилгээ алга. Уух эм, тарих тариагүй. Гэтэл Европын холбоонд эмчилгээ нь нэвтрээд явж байна. ОХУ-д эмчилгээ байгаа боловч өнгөрсөн хугацаанд иргэдийнхээ эрүүл мэндэд, эмчилгээнд нь ганц ч анхаарал тавьсангүй. Түүгээр ч үл барам нийт төсвийн 4,3 тэрбум төгрөгийг нь өөр зүйлд зарцуулчихсан. Зориулалтын бусаар ашигласан гэсэн үг. Харин үлдсэн 9,2 тэрбум төгрөгийг өнгөрсөн намар "Илдэнгүн хошуу" гэх ХӨСҮТ-ийн зөвлөх Я.Дагвадоржийн хамаарал бүхий компани Тендерийн хууль зөрчиж, тариа оруулж ирсэн. Гэтэл оруулж ирсэн тариа нь анх гарахдаа С вирусийн эмчилгээнд ашиглаж байна. Энэ тарианы 80 хувь нь гаж нөлөө үзүүлдэг буюу харвалт өгдөг, сэтгэцэд нөлөөлдөг. Гэтэл ОХУ-д сонгомол тариа байсаар байхад ашиг сонирхлын зөрчилтэйгөөр энэ тариаг худалдаж авсан.
- ОХУ руу өөрсдийн зардлаар яваад ирсэн 60 гаруй иргэн бий. Элэгний B, D вирустэй иргэдийн эрүүл мэнд цаг минутаар хэмжигдэж байдаг. Ялангуяа дельта вирус нь идэвхжсэн хүмүүс өнөөдөр ХСҮТ-ийг дүүргэж байна. Өдөрт 15, жилд 5400 гаруй хүн элэгний хавдар, хатуурал, идэвхжилээр нас барж байна. Гэтэл ЭМЯ иргэдийнхээ өвчнөөр мөнгө төсөвлөж авчихаад түүнийгээ хувааж иддэг газар болж. Бид 13,5 тэрбум төгрөгөөр сонгомол тариагаа авмаар байна. Энэ мөнгөөр 1300 гаруй хүнд эмчилгээ хийлгэнэ. Эмчилгээ хийгдснээс хойш вирусын идэвхжил, хатуурал нь зогсож, хавдраас урьдчилсан сэргийлнэ. Нэг хүн 6-1,8 жил хийлгэнэ. Энэ бол хуучин сэдэв биш. Сүүлийн нэг жилийн хугацаанд ЭМЯ дээр зөндөө ярьж байгаа ч харамсалтай нь ямар ч үр дүнд хүрсэнгүй. Тиймээс АТГ-т тендерийг шалгуулахаар өгч байна. Мөн ЭМЯ шаардлага хүргүүлж байна. Хариугаа 2 сарын 13-ны дотор авна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!