Нийслэлийн Засаг даргын зөвлөхөөр М.Найданхүү, Ж.Энхжаргалан нарыг томиллоо

Админ
2024/02/23

Нийслэлийн Засаг даргын Шинжлэх ухаан, технологи, инновац хариуцсан зөвлөхөөр Мижигдоржийн Найданхүүг, Нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөхөөр Жадамбын Энхжаргаланг томиллоо.

Нийслэлийн Засаг даргын Шинжлэх ухаан, технологи, инновац хариуцсан зөвлөх М.Найданхүү нь 1987 онд нийслэлийн 12-р дунд сургууль, 1996 онд Румын улсын Бухарест хотын УАААШУИС-ийг Зоо-инжинeр, cтатистикч, 2010 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2014 онд Норвегийн АШУИС-д Докторын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлагын тухайд 1996-2002 онд ХААИС-д багшилж, 2002-2024 онд Норвегийн АШУИС-д эрдэм шинжилгээний ажилтан, докторантур, судлаачаар, 2019 онд БСШУС-ын яамны сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Тэрбээр англи, румын, орос, норвеги хэлтэй.

Харин Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргалан нь 2001 онд нийслэлийн 23-р дунд сургууль, 2006 онд Компьютер техник, менежментийн сургуулийг мэдээллийн системийн менежмент мэргэжлээр төгссөн.

Ажлын туршлагын тухайд 2005-2006 онд "М-Си-Эс Электроникс" ХХК маркетингийн ажилтан, 2006-2007 онд "Ivanhoe Mines” компанид IT мэргэжилтэн, 2009-2023 онд “Би ар би” ХХК-д гүйцэтгэх захирал, 2019-2023 онд “Шинэ Улаанбаатар баруун терминал” төслийн удирдагдагчаар тус тус ажилласан бөгөөд англи, орос хэлтэй юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна