#Шууд: П.Ганзориг: Нийслэлийн төсвийн тодотголоор чухал асуудлаа эхлээд шийдэж татвар төлөгчдийн мөнгийг зарцуулмаар байна
П.ГАНЗОРИГ:
- Нийслэлийн төсвийг тодотгох шаардлага байна. Гэхдээ тодотголоор орж ирж байгаа олон ноцтой асуудал байна. Тухайлбал Улаанбаатар хотын төв хэсгийн явган замыг бүгдийг нь 40 тэрбум төгрөгөөр шинэчилнэ гэж байна. Үүнийг бүгдийг нь заавал солих шаардлагагүй. Гадаргууг нь халтирдаггүй болгох технологийн шийдэл байна. Тиймээс энэ бол татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй зарцуулах гэж байна гэсэн үг.
- Хотын хэмжээнд иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрхэд ноцтой халдаж байгаа зүйлүүд их байна. Тухайлбал үер усны асуудал байна. Шатах тэсрэх буюу ШТС мөн шар усны үер болж болзошгүй байна. Гэвч эдгээр ажлууд дээрээ төсөв тавихгүй хэрнээ, ач холбогдлын хувьд дараа жил хийх боломжтой ажлуудыг оруулж ирж байгааг ХҮНам эсэргүүцэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.190.145
Энэ МАН чин сонгууль болох гээд хулгайчдынхаа булхайг далдалж дахин сонгуульд үнэмлэхүй ялж хамаг хийсэн өчнөөн нууцчихсан хулгай ард түмэнд мэдэгдэхгүй ул мөргүй алга болохыг томчул нь үүрэгдээд л ингэж улайн цайм худлаа ажил хийж бгаа шүү дээ хүмүүсээ
Хариулах