Х.НЯМБААТАР: 2024 онд Энхтайван, Чингисийн өргөн чөлөө, Олимп, Наадамчдын гудамжуудад бүхэлд нь жишиг бүтээн байгуулалт хийнэ

Админ
2024/02/23

#Шууд: Х.Нямбаатар: Солих гээд байгаа явган хүний замын хугацаа нь дуусаад 10 гаруй жил болсон…

Х.НЯМБААТАР:

- Засгийн газраас метро барих хөрөнгийг нийслэл өөрийн хөрөнгөөр хийх тогтоол гаргасан. Төсвийн тухай хуульд орлого, зарлага огцом нэмэгдэх тохиолдолд тодотгол хийх заалттай. Өөрөөр хэлбэл энэ удаагийн тодотголын эцсийн зорилго нь метроны бүтээн байгуулалтыг эхлүүлэх төсвийг батлах. 

-  Мөн сүүлийн жилүүдэд стандартгүй баригдсан томоохон хотхонуудад сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн. 

- Түүнчлэн нийслэл 2024 оны тохижилт бүтээн байгуулалтын жил болгон зарласантай холбогдуулан Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Олимпийн гудамж, Наадамчдын гудамжуудын бүхэлд нь жишиг тохижилт бүтээн байгуулалт хийхээр  зураг төсөв нь батлагдсан. Тиймээс тодотгол дээр хөрөнгийн эх үүсвэрийг тавьж өгч байна.

- Машинт цагийн тарифыг нэмэгдүүлж,  автобусны жолооч нарын цалинг нэмэгдүүлэхээр тодотгол хийж байна. Нийтийн тээврийн шинэчлэлтэй холбогдуулан Сан байгуулсан. Энэ жил 25 орчим тэрбум төгрөг орж ирнэ.  Энэ хөрөнгийн захиран зарцуулах эрхээ НИТХ-аас авна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.149
    2024/02/25

    Нөгөө л плита, бордюрийн бизнесээ хийх гэж байгаа.

    Хариулах
    • 106.102.11.108
      2024/02/25

      хуц лалраа. Бөгсөө угаа

  • 139.5.216.91
    2024/02/23

    Аливаа ажлыг тооцоо судалгаатай, тал бүрээс нь бодож хиймээр. Автобусны маршрутыг өөрчилдөг шигээ хийв дээ. Сая хүнтэй том хотын захирагч шүү та

    Хариулах