АНУ Оросын эсрэг шинээр хориг арга хэмжээ авчээ

Админ
2024/02/26

ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 24 /VOA/. ОХУ Украин руу халдан довтолсноос хойш хоёр жил өнгөрч байгаатай холбогдуулан хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Оросын эсрэг шинээр хориг арга хэмжээ авч байгааг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр мэдэгдлээ. Уг хоригт 500 гаруй хувь хүн, байгууллага багтжээ.

Энэ удаагийн хориг арга хэмжээ мөн Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный тус улсын хамгийн хойд хэсэгт орших шоронд нас барсантай холбоотой. Ж.Байден Навальныйгийн үхэлд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг буруутгасан юм. Тэрбээр мэдэгдэлдээ, А.Навальныйг “авлигын эсрэг зоригтой тэмцэгч”, “Путинийг эсэргүүцэгчдийн мохошгүй удирдагч” гэж нэрлэсэн байна. 

"Эдгээр хориг арга хэмжээ нь Навальныйг шоронд хорьсон хүмүүс, түүнчлэн санхүүгийн салбар, батлан хамгаалах салбар, ханган нийлүүлэлтийн сүлжээ болон хориг арга хэмжээнээс зайлсхийхэд тусалж буй хувь хүмүүсийг чиглэнэ" гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдэлд дурдсан байна. 

Бусад оронтой хамтран хэрэгжүүлж буй хориг арга хэмжээ нь Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор болон Орост хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнээ авах боломжийг бий болгож байгаа гуравдагч орнуудын компаниудын эсрэг чиглэнэ гэж Сангийн дэд сайд Уолли Адейемо Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгдэв.

Энэ багц хориг арга хэмжээ нь 2022 онд Орос Украин руу халдан довтолсны дараа АНУ болон холбоотнууд Москвад тавьсан олон мянган хоригийн сүүлийнх нь юм.

Конгресс Киевт цэргийн нэмэлт тусламж үзүүлэх төслийг батлах эсэх нь эргэлзээтэй байгаа хэдий ч АНУ болон түүний холбоотнууд Орост шахалт үзүүлсээр байгаа үед шинэ хориг арга хэмжээ авч байна.

Эх сурвалж: https://www.montsame.mn/


Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.188.133
    2024/03/20

    Оросыг бус өөрсдөө өөрсдийгөө хоригт оруулаад юм биш үү. Оросын эдийн засаг өсч байна. Хятад, Энэтхэг зэрэг орнуудын зах зээлд Орос улс амжилттай оршин тогнож баЙНА. Хүмүүсийн маьдралд ч сөрөг нөлөө одоогоор алга. Харин Европ мэтийн орнууд юу болоод байна. Хориг НЬ тэнд үйлчилээд байНА.

    Хариулах
  • 66.181.160.86
    2024/02/26

    Оросыг улам хүчирхэг болгоноо. Үйлдвэрлэгч улс аргаа олноо.

    Хариулах
  • 122.201.31.60
    2024/02/26

    Оросыг хорих тусам хүчирхэгжинэ гэдгийг ойлгох ухаан хэзээ суух бол.1941 -45 онд ганцаараа байхад нь дийлээгүй юм шүү

    Хариулах
  • 202.9.46.78
    2024/02/26

    Оросыг тийм ч амархан эрхшээлдээ оруулчихгүй байх шүү.

    Хариулах
  • 110.12.215.87
    2024/02/26

    Орос Монголд тавьсан хоригоо сулруулахгүй юм байх даа . Удахгүй алингаа алдхаараа л сулруулах юм болов уу

    Хариулах
  • 202.9.46.85
    2024/02/26

    Энэ зөнөг өвгөн Дэлхийн эзэн хаан юм уу, өөрийгөө юу гэж бодоод байнаа. Үхэж далдраасай

    Хариулах
  • 66.181.178.85
    2024/02/26

    Байлдуулаад байх уу, зогсоох уу?. Орос, Укриан хоёр зогсоох аргагүй болсон. Одоо Америк, Орос шийдэх байх. Үгүй юу.

    Хариулах
    • 118.32.179.213
      2024/02/26

      Хориг тавьж харагдаач оросын ард түмэн хэн ч дээлдэшгүү