Хотын А зэрэглэлийн газар зарж, бүтээн байгуулалтыг гацаадаг С.Мөнхжаргал гэж хэн бэ

Админ
2024/02/26

Өнгөрсөн баасан гарагт болсон НИТХ-ын хуралдааны үеэр хотын дарга Х.Нямбаатар авто замын бүтээн байгуулалтыг гацааж байгаа С.Мөнхжаргал гэдэг хүний талаар “Би хэд хэдэн аж ахуйн нэгжүүдийг үнэхээр дийлдэггүй. “Ээрмэл” болон “Мон ноос” компанийн ойр орчмын газрыг бүхэлд нь төрөхөөсөө авхуулаад өмчилсөн аятай аашилж байгаа Мөнхжаргал гэдэг хүнийг дуудаад ирдэггүй. 

Шалтгаан нь “АПУ” ХХК-ийн баруун талаар урагшаа Цэлмэг хотхон руу зам гаргаж, Богд хааны музей орчмын замын ачааллыг бууруулах ажлаар дуудаж байгаа юм. Тэр хавийн газрыг ам метрийг нь 450 ам.доллараар зардаг, жижиг “Тавантолгой” ХК-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч Мөнхжаргал гэж лут том этгээд байдаг юм байна. Бид одоо ирж уулзахгүй бол нийгмийн зайлшгүй шаардлагаар хүч хэрэглэхээс өөр аргагүй” гэсэн байдаг.

Сэнбээжавын МӨНХЖАРГАЛ “Ажнай”-гаас дутахааргүй хувь эзэмшдэг. Тавантолгой ХК-ийн 17 гаруй хувийг “Шандас импекс” ХХК эзэмшдэг. Эл компанийн 50 хувийг Сэмбээжавын Мөнхжаргал, үлдсэн 50 хувийг "Word Resources" ХХК эзэмшдэг аж. “Шандас импекс" ХХК нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн 2008 оны цахим системд бүртгэгдсэнээс хойш 89,391 хувьцааг эзэмшсэн байна.

 Тус компани нь "Ариггал" ХК, "Шандастранс" ХХК, "Ээрмэл" ХХК-тай нэг эзэмшигчтэй. С.Мөнхжаргал "Эвсэг" ХХК-ийг үүсгэн байгуулсан. Мөн "Шадар хөтөч" ХХК, "Кашмер холдингс" ХХК, "Содгүрэн" ХХК-иудад бүртгэлтэй.  Түүнчлэн Тавантолгой" ХК-ийн 16 хувийг эзэмшигч Сэмбээжавын Мөнхжаргалын нэгдмэл ашиг сонирхолтой хоёр компани нь
• “Burling West Co” ХХК 2013-2019 онд 4.0 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулаад 1.6 тонныг нийлүүлсэн. Их Британи улсад үүсгэн байгуулсан компани бөгөөд Сэмбээжавын Мөнхжаргалын төрсөн эгч С.Бямбажаргалынх.
• “Arirang Mulsan Corp co” ХХК 2020-2022 онд 2.7 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулаад 1.5 сая тонныг нийлүүлсэн. Тус компани БНСУ-д байгуулагдсан бөгөөд Park Jong Sun 50%, Kim Dae-Woo 30%, Lee Sang-hee 20% эзэмшдэг. “Arirang Mulsan Corp co” ХХК-ийг Монгол Улсад төлөөлөх компани нь "Тэргүүн-Оюун". "Тэргүүн Оюун" ХХК нь "Сэлэнгэмаяк" гэх компанийн хувьцааг эзэмшдэг. "Сэлэнгэмаяк" ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Мөнхжаргалын хүү Баяр аж.

Ташрамд, Орон нутгийн жижиг Тавантолгойн 20 гаруй хувийг “Ажнай” Б.Бат-Эрдэнэ эзэмшдэг.


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.118
    2024/02/28

    Ийм хогийн нохойнуудыг эхнээс нь буудаж алах цаг нь болсон шүү

    Хариулах
    • 202.126.91.101
      2024/02/29

      Яг

  • 103.57.93.174
    2024/02/27

    Ээ хөөрхий үхэх дөхсөн өвгөн л харагдах юм ямар аймшигт шунал вэ зөв сайхан амьдраач хулгай луйвар хийхгүй мажийгаач өвгөн гуай

    Хариулах
  • 82.28.55.56
    2024/02/27

    ударгүй хөгширөөд үхэхэд эгэ их хөрөнгөө аваад чваргүыгээс хойш хэрэг байга уу харин улс орон ард түмниы хээ төлөө хийсэн ажилтай бол хоошид ард иргэддээ үүрд дурсагдаж явах байхдаа ухаантай байж шуналаа багасгавал яасын

    Хариулах
  • 66.181.189.34
    2024/02/26

    Нүүрстйг хаанаас авч зардаг байсныг шалгаж улсад учруулсан хохирлыг төлүүл

    Хариулах
  • 139.5.216.157
    2024/02/26

    Газар наймаалдаг хүмиүүс тодорч л байна. ОДОО тэгээд яахав. ХЭН энэ нөхөрт газар олгож эсвэл газар өгч заруулсан юм вэ? ЗАЛЬТАЙ иргэд нийслэлийн газраас аваад зардаг болоод удлаа.

    Хариулах
    • 62.55.205.86
      2024/02/26

      Авсан хүмүүс гэхээсээ илүүтэйгээр олгосон хүмүүс, газрыг өгчихөж байгаа албан тушаалтнуудын л буруу санагдаад байх юм.