Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын тусгай хамгаалалтай газарт “Ногоон хаш чулуу” олборлохоор 20 гаруй хүн 2-3 цасны мотоциклтэй гарсан байна” гэх мэдээлэл иргэдээс ирсний дагуу шалгалтын ажиллагаа зохион байгуулжээ.
Улмаар тус аймгийн харьяат Д.Б, М.Н, Б.Б, нарын 6 этгээд хууль бусаар газрын хэвлийд халдаж 35 кг ногоон хаш чулуу олборлосон болохыг тогтоож, хууль бус үйл ажиллагаандаа ашигласан 3 ширхэг цасны мотоцикл, 35 кг ногоон хаш чулуу, зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн иргэнийг 5.4-27 хүртэлх сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих, хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20-120 хүртэлх сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэдэг.










Nutag orond ni tatvariig ogood nutgiin irgediig oruulah heregtei oros shig
Монгол иргэдийнхээ өчүүхэн олзод шуугих хэрэггүй,энэ ордыг тэхтээтэргүй хятадад лицэнз авч өгч зудалдахаар бэлтгэж байхад,авдарын ухсан байна л даа.
deeguur hulgaigaa ingeed bariad baivalch… dooguurhaa bol gyals barial arga hemjee avaal….yadarsan ch tur boldoo
Хүнд хэрэгтэй юм алгадаа.
Шурагаа орж дээ
Zailaa
Энэ хэрэг их л том хэрэг бололтой Гэтэл зөвшөөрөлгүй ямар нэгэн уурхай ажлиллуулдаг хаагаад лацдаад байхад дураараа ажиллуулдаг ус булгын эх мод хад гээд байгаль дэлхийгээ сүйтгэж сүйрүүлээд байхад тэр байтугай эх орноо гадаадын иргэнд зараад байхад л олигтой арга хэмжээ авахгүй л байгаад байх ГЭТЭЛ 35 кг чулуу авахад ингэж шуугиж сүр болоод байдаг ЯМАР ХАРЬЦУУЛАЛТ БНА
ялгаа баймаар юм,эрхтэн дарга нарт хууль үилчилэхгүй бн
Тэд нар чинь хуулийн дагуу хулгайгаа хийж бгамаа
Харин тийм шүү доодост хатуу дээдэст ээлтэй төр шүү