Монголын уран зохиолын том төлөөлөл бол Төрийн шагналт, СГЗ зохиолч Ц.Доржготов нь Дэлхийн Хошин Зохиолчдын “Алёко” наадмаас алс тэртээ 1976 онд “Мөнхийн ус” хошин өгүүллэгээрээ дээд шагнал гранпри “Мөнгөн зараа”-г хүртэж байсан түүхтэй. Мөн түүний шог зураг ХХ зууны шилдэг 106 зураачийн бүтээлийн тоонд багтсан бөгөөд эдүгээ нас сүүдэр 85 хүрч буй Монголд төдийгүй дэлхийд нэрээ гаргасан уран бүтээлч билээ.
Гэтэл “Х ТҮЦ” хамтлаг нь зохиолч Ц.Доржготовын өгүүлэг, туужийг зохиолчийн зөвшөөрөлгүй хулгайлан кино контент, хошин үзүүлбэр болгон тоглож амташсан гэхэд болно. Гурван жилийн өмнө нэрт зохиолчийн “Улаан хамбан дээлт ба дэлхий даахгүй баян” нэртэй 1995 онд бичсэн өгүүллэгийг тус хамтлагийн жүжигчин Л.Баттулга буюу Л.Аглуу зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй “Дэлхий даахгүй баян” нэртэй кино контент болгосон бол “Х ТҮЦ” хамтлаг зохиолчийн “Цагийн өнгө” туужийг хошин шоу үзүүлбэр болгон нийтэд олонтаа тоглож, дараа нь “Базарваань” нэртэй инээдмийн кино контент хийж, ахин ашиг орлого олжээ. “Цагийн өнгө” туужийн гол дүр нь Базарваань гэдэг залуу байдаг бөгөөд “Х ТҮЦ” хамтлаг зохиолыг нь хулгайлахдаа гол дүрийн нэрээр нэрлэсэн аж.
Зохиолч нь Зохиогчийн эрхийн тухай хуулинд заасны дагуу амины болон онцгой эрх эдэлдэг. Зохиогчийн амины эрхэд
1. Бүтээлийг нэргүйгээр нийтлэх
2. Зохиол бүтээлийг өөрчлөх задруулахыг хориглох
3. Бүтээлийг нийтийн хүртээл болгох, ашиглах тутамд зохиогчийн нэрийг дурдах
4.Бүтээлийн зохиогчийн зөвшөөрөлгүйгээр нийтийн хүртээл болгох, ашиг орлого олох
5. Зохиолчийн нэр хүндэд нь хохирол учруулах, зохиолыг гажуудуулах, хувиргах, өөрчлөхийг хориглох
Мөн хуулийн 1.хуулбарлах, 2.нийтэд түгээж ашиг орлого олох, 3.дамжуулах, 4.түрээслэх, 5.нийтэд тоглох, 6.үүсмэл бүтээл болгон өөрчлөх гэх мэт олон хуулиудыг зөрчжээ.
Иймээс харъяа дүүргийн дагуу шүүхэд хандахаас гадна Оюуны өмчийн газарт давхар гомдол гаргасан байна. Энэ талаар зохиолч Төрийн шагналт, СГЗ зохиолч Ц.Доржготов “Би тэднээс цайны мөнгө горьдсондоо шүүхэд хандаагүй. Удаа дараа зохиол бүтээлийг минь хулгайлан өөрсдийн бүтээл мэтээр нийтэд тоглож, мөн нийгэмд хэлэх гэсэн санааг гажуудуулж намайг дорд үзсэнд гомдолтой байна” гэсэн байна.








Зөв шүү хуулиа дээлэх хэрэгтэй. Өвгөн зохиолчийн зохиогчиийн эрхийг хамгаалах ёстой.
85- тай буурайд мөнгөн төлөөс өгөх ёстой
Зохиогчийн эрхийг хамгаалж новшуудаас мөнгийг нь гардуулж өгөх ёстой
heleed l bsan olon hawar negendee gej iim l yum boloh geed bjdee
Нэрийн дурдаад тоглолтоо хийвэл харин ч зөв маркетинг нь зөв болмоор юм.
Заавал тухайн зохиолчоос зөвшөөрөл авч гэрээ хийх ёстой байдаг ,тэр бүү хэл хэдэн төгрөгний ашиг олно тодорхой хэмжээний хувь өгөх ёстой байдгиймдаа
Зохиолчийн зөв ш дээ
Манай алиалагч нар хүний бүтээлийг өөрчилж мөнгө олох аргаа болгохоос өөрөөр хийж бүтээх ухаан байхгүй шүү дээ өөр олон хүний оюуны өмчийг хулгайлсан байгаа даа сайн шалгах хэрэгтэй
Tom zohiolchiin buteeliig ymar davarsan gazaruud ve huvi uguh heregtej
УИХ-ын хулгайч нарыг дууриаж баймааргүйсэндээ
Нарийвчилж шалгаж зохиол ашигласан бүх тоглосон контент кино тоглолтийн ашгаас нь 50хувийг нь авах хэрэгтэй даварцан далдгарууд бас тархи угаана улс төржинө намд үйлчилнэ
Хошин шогчид монголд л бөөс байдаг болохоос өөр оронд арай өөрөөр байдаг байлгүй,ямар гээч давтагдахгүй бүтээл хийгээд гавьяат аваад байдаг юм монгол төрийг Үе үеийн ЁК-д буяний хишиг аятай тарааж нэр хүндгүй болгож байнадоо!!!
Энэ жинхэнэ ёс зүйтэй хүн байна шүү. Муусайн алиалагч нарыг зөв зөв.
Тун зөв шүү.Журам горимдоо мөн ч хожуу орж байна даа ...Гэхдээ яах вэ...
МИНИЙ ХЭЛЭХ ГЭСЭН САНААГ МААНЬ ГАЖУУДУУЛСАНД ГОМДОЛТОЙ БАЙНА ГЭЖ БАЙНА КОММУНИСТ СУРТАЛД НИЙЦҮҮЛЭХ ГЭЖ ОРОЛДСОН БАЙГАА
Зохиолыг нь уншиж ойлгочихоод дараа нь чалч
Чи эх бүтээлийг нь уншиж үзсэн үү. Муу орк мин.
Зохиолчын зөв.
Зөв зөв
Зохиолчийн зөв. Эд нар дураараа тоглож болохгүй ш дээ. Хүний оюуны бүтээлийг
Зохиолчийн зөв
Зөв
Заа тэр....бүр нэг тэгэх гээд байсан юм ....
Zohiolchiin erhiig hamgaalah ni zuv
Зөвөө зөв
Зохиогчийн зөв. Энэ мэт зохисгүй үйлдлийг зогсоох хэрэгтэй.