Метроны шугам Толгойтоос Амгалан хүртэл үргэлжилнэ

Админ
2024/03/01

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог байгуулах төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарласан. Тендерийг сонгон шалгаруулж дуусмагц энэ оны есдүгээр сар гэхэд метроны барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буй. Үүнтэй холбоотойгоор метроны техникийн үзүүлэлтийн талаар танилцуулж байна.

Дээрх тендерийг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн 2013 онд гүйцэтгэсэн ТЭЗҮ-д тулгуурлан зарласан. Тус байгууллагын зүгээс метроны төсөл нь өртөг өндөртэй, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах тул нийгэм эдийн засгийн хувьд үр ашигтай байх төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд эдийн засгийн хувьд үр өгөөж өгч байж метро нь цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжтой болохыг онцолж байгаа юм. Тухайн үед тасалбарын үнийг 600 төгрөг байхаар тооцоход метро ашигтай ажиллах тооцоолол гарч байсан ч энэ нь арван жилийн өмнөх тооцоолол тул өнөөгийн байдлаар тасалбарын үнэ 1000 төгрөг байвал ашигтай байх тооцоо гарчээ.

Улаанбаатар хотод байгуулах гэж буй метроны шугам нь Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км урт байх бөгөөд үүнээс 6.6 км нь газар доогуур хийгдэх юм. Метроны шугам 14 буудалтай, буудал хоорондын дундаж зай 1.3 км байна. Мөн нийт аяллын хугацаа 27 минут, дундаж хурд 39.2 км бөгөөд 17,000 хүртэлх хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөөд буй.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.9 сая орчим зорчих хөдөлгөөн хийдэг. Масс тээврийн хэрэгслийг нэвтрүүлснээр уг 2.9 сая зорчих хөдөлгөөний 40 орчим хувь нь метро руу шилжинэ гэсэн тооцоо гарсан юм.


Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.235
    2024/03/03

    Метроны шугамаа Энхтайваны өргөн чөлөөний доогуур явуулбал илүү ашигтай, хүртээмж сайтай болно.

    Хариулах
  • 202.55.188.46
    2024/03/03

    Ali hezee l barichih baisiin

    Хариулах
  • 59.153.114.80
    2024/03/01

    сонгууль дөхөхөөр худлаа толгой эргүүлдэгээ болимоор юм. ганц гүүрэн замыг хэдэн жил яаж байж болголоо доо

    Хариулах
  • 59.153.114.80
    2024/03/01

    мэдээ нь сайхан ч мөн их зүйл цахилгаан ажиллах хүмүүс засвар үйлчилгээ салхивч хамгаалалт тоног ттөхөөрөмж. өнөөдрийн 2,9 сая хүн ихэнх нь өөрийн унаатай, тэдний 40 хувь метрогоор дандаа явахгүй гээд л метро барих барилгаа хаанаас эхлэх гэж байна усны судлуудаа яах гэж байна

    Хариулах
  • 66.181.161.28
    2024/03/01

    Хужаад буудал зогсоолууд нь аюул багатай хаалттай зөвхөн метро ирсэн үед онгойдог хаалттай баригдсан байсан мөн орц гарц болгонд нь хяналт цагдаагийн посттой байсан ийм байгаасай гэж хүсэж байна их бүтээн байгуулалтад нь амжилт хүсье ядарсан үед хорогдох байр холоос явдаг оюутан залуус хүмүүст маань түгжрэлгүй даарахгүй зорчих сайхан унаа шүү амжилт3

    Хариулах
  • 103.57.94.98
    2024/03/01

    Хийсэн хойно нь үнэмших байх даа цахилгаан станцууд хэдийг барьчихваа ккк ярих хийх 2 ч өөр золиг доо

    Хариулах
  • 202.126.90.19
    2024/03/01

    Цахилгааныхаа асуудлаа шийдээгүй бгаа шүү. Хязгаарлалт хийх хэмжээнд оччоод юу яриад бгаам. Метро чинь бас тогоор ажилдаг бгаа шүү..

    Хариулах
  • 103.140.10.196
    2024/03/01

    Метротой болчвол сайхан байна мөн дүүжин тээвэртэй болчвол замын түгжрэл арилна шүү дэ

    Хариулах
    • 202.126.90.19
      2024/03/01

      Гуцоо...Би л лав машинаа л унана

  • 192.168.10.68
    2024/03/01

    Сайхан мэдээ байна. Амжилт хүсье

    Хариулах
  • 202.179.21.238
    2024/03/01

    Ha xa xa

    Хариулах
  • 66.181.190.27
    2024/03/01

    тэнэгтээ 17хон кмт .ич ичээ

    Хариулах
    • 202.9.46.30
      2024/03/01

      Эхний удаад цахилгаанаа шийдвэл зүгээр юм даа.Нэгийг хийх гээд нөгөөг мартах юм.Өртөг өндөртэй олон автобус яасан бэ?Уулын буга хараад,унасан бухаа мартав гэгчээр урд,хойдохоо бодож,эдийн засгаа ч бодмоор юм.