“Хигашикава — фото фестиваль” олон улсын дунд сургуулийн сурагчдын гэрэл зургийн хөтөлбөрийн 2024 оны бүртгэл эхэллээ

Админ
2024/03/02

Хүүхэд, залуус та бүхэн гэрэл зурагт дуртай, цаашид зураг авах, гэрэл зургийн мэдлэг, дадлагатай болох сонирхолтой бол энэхүү боломжийг бүү алдаарай.

Тус фестиваль нь Ази, Европын 21 орны дунд сургуулийн сурагчид бүтээлээрээ өрсөлдөн оролцдог Азидаа хамгийн том гэрэл зургийн фестиваль юм.

Фестивалийн зохион байгуулагч:
– Хигашикава хот
– ХИГАШИКАВА хотын аялал жуулчлалын холбоо
– ХИГАШИКАВА ХОККО гакүэн /коллеж/

Дэмжигч:
-Япон улсын гадаад харилцааны яам
-Оролцогч орнуудад суугаа Япон улсын элчин сайдын яам

Хамтран зохион байгуулагч:
– “Канон Маркетинг Жапан” ХХК

Фестивалийн удирдамж:
• Хөтөлбөрт Улаанбаатар хот болон аймаг, сум орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн зөвхөн дунд болон ахлах ангийн, нэг сургуулийн 3 сурагч нэг баг болж оролцоно.
• Багийн гишүүд гэрэл зураг авах сонирхолтой, гэрэл зургийн аппараттай, зураг авч байсан, цаашид зураг авах гэрэл зургийн мэдлэг, дадлагатай болох сонирхолтой байх.

Бүтээлд тавих шаардлага:
Сэдэв: * The Charm of Your Region/Миний нутгийн сайхан

  • Зөвхөн өөрийн авсан гэрэл зураг байх
    • Бүтээлийн нэр, огноо, байршлыг хавсаргах.
    • JPEG буюу jpg өргөтгөлтэй байх
    • Гэрэл зургийн хэмжээ доод тал нь 1800 pixel, 300 dpi нягтралтай байх.

Шалгаруулалт:

  • 1-р шалгаруулалт: 2024 оны 3 сарын 28
    *1-р шалгаруулалтын заасан хугацаанд бүтээлээ илгээсэн бүх баг, сурагчдыг тэнцсэнд тооцно.
  • 2-р шалгаруулалт: 2024 оны 4 сарын 28
    *1-р шалгаруулалтад тэнцсэн бүх баг, сурагчдад үнэгүй гэрэл зургийн сургалт, зөвлөгөө өгч дадлага зураг авалтын даалгавар өгсний үндсэн дээр баг, сурагчдын гэрэл зургийн чадварыг харгалзан 3 шилдэг багийг шалгаруулна.
  • 3-р шалгаруулалт: 2024 оны 5 сарын 1
    *2-р шалгаруулалтад тэнцсэн шилдэг 3 багийн сурагчдын өөрсдийн сонгосон бүтээлийг мэргэжлийн 3 гэрэл зурагчин шүүгчид танилцуулж тус үнэлгээгээр шилдэг 1 багийг шалгаруулна.

*Фестивальд нэг улсаас зөвхөн нэг баг оролцоно. Эцсийн шалгаруулалтыг шалгарсан багийн эцэг эхтэй зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ.

Жич: Энэхүү сонгон шалгаруулалт нь зөвхөн гэрэл зургийн уралдаан төдий бус гэрэл зургаар дамжуулж дунд болон ахлах ангийн сурагчдын багийн хамтын ажиллагааг дэмжих, бүтээлч хандлагыг хөгжүүлэхэд оршино.

Бүтээл хүлээж авах хугацаа:
2024.02.28–2023.04.28

Бүтээлийг higashikawa.mgl@gmail.com и-мэйл хаягаар хүлээн авна.
* Бүтээлийн хамт овог нэр, нас, хүйс, сургууль, анги болон холбоо барих утасны дугаарыг хавсралтаар илгээнэ үү.

Фестивалийн зохион байгуулагдах хугацаа

Хэзээ: 2024.8.19- 8.25 /7 хоног/
Хаана: Япон Улс, Хоккайда муж, Хигашикава хот

Фестивальд оролцохоор шалгарсан багийн Улаанбаатар хотоос Хигашикава хот очих, ирэх онгоц, унаа, байрлах байр, хоол, арга хэмжээнд оролцох нийт зардлыг зохион байгуулагч тал 100% хариуцна.

Ерөнхий боловсролын сургуулиуд болон сургагч багш, эцэг эхчүүдийн зүгээс хүүхдүүдээ дэмжин идэвхтэй оролцохыг уриалж байна.

  • Фестивалийн удирдамж англи хэл дээр:энд дарна уу
  • Application Guideline: энд дарна уу

Холбоо барих: И-мэйл: higashikawa.mgl@gmail.com
facebook page: mongolianimages


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна