​ “OC Global” компанийн транзит инженер Т.Мөнхдалай: Төслийн сүүлийн 2 шатыг 5-6 жилд гүйцэтгэх боломжтой

Админ
2024/03/04

Дэлхийн дөрвөн улсын метроны төсөлд ажиллаж байсан туршлагатай, одоогоор Египет улсын метроны төсөлд ажиллаж буй “OC Global” компанийн транзит инженер Т.Мөнхдалай өөрийн цахим хуудсандаа Улаанбаатар хотын метроны төслийн талаар сэтгэгдлээ хуваалцжээ.

Тэрбээр “Дэлхийн бусад улс ч метроны төсөлдөө зөвлөх үйлчилгээг авдаг. Улаанбаатар хотын метроны төсөлд зургаан жилд 54 сая ам.доллар төсөвлөсөн. Энэ нь огт их мөнгө биш, төгрөгөөр гэрээлэх заалтаар валютын эрсдэлтэй харагдаж байна. Дэд бүтцийн томоохон төслүүд өртгийн 5 хувь орчимд зөвлөх үйлчилгээ авдаг. Миний ажиллаж байсан төслүүд ихэвчлэн 100-200 сая ам.долларт 10 жил орчим гэрээтэй байдаг. Чиглэл бүртээ нарийн мэргэшсэн зөвлөхүүдийг цуглуулсан баг олон жил ажиллахад ийм хэмжээний зардал гардаг нь хэвийн зүйл. 

Одоо миний ажиллаж байгаа метроны төсөлд 5 компанийн нэгдэл бүхий 13 улсаас 80 гаруй экспертүүд ажиллаж байна. Жайка олон улсын байгууллага Улаанбаатар хотын метротой холбоотой судалгаа, ТЭЗҮ-ийг боловсруулсан байгаа тул төслийн сүүлийн хоёр шатыг 6 жилд гүйцэтгэх боломжтой. Энэ төсөл шинээр эхлээгүй, их удаан гацсан ажил одоо үргэлжилж байна гэж харж байна. Мөн дэд бүтцийн томоохон ажлыг ямар нэг нам, улс төрч удирдан хянах боломжгүй. Тиймээс дэлхийн бусад хотууд том төслүүддээ олон улсын нарийн мэргэшсэн инженерүүдийг зөвлөх багтаа авч төслөө удирдуулдаг. Барих компаниас тусад нь зөвлөх үйлчилгээний баг авдаг шалтгаан нь барих компанийг ашиг сонирхлын зөрчилгүй, шударгаар хянаж, өртгийн өсөлт, аль болох хугацааг сунгахгүй, аюулгүй чанартайгаар метрогоо гүйцэт барихыг шаарддаг” гэв.

Түүний одоо ажиллаж буй Египет улс өдөр бүр нэг цагийн цахилгааны хязгаарлалт хийдэг ч метроны хоёр шугам, Монорэйл, LRT, хот хоорондын өндөр хурдны төмөр замын төслүүдийг зэрэг барьж байгаа аж.


Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.209.133.214
    Өчигдөр

    Tsuuhun hvn amtai baij boliohol iostoi.Yynii orond.Benzinii yildveree hurdan barih heregtei.

    Хариулах
  • 66.181.160.15
    Өчигдөр

    Хужаа гаралтай нь эсэргүүцээд байгаарай . Монголд метро шиг хэрэгтэй зүйл байхгүй .

    Хариулах
    • 103.57.94.103
      Өчигдөр

      Mederlee vzvvl henh hereggvi geegvi mal min uls oron bolgond l heregte gehdee ene bol zger songuli iin jvjig songuli duusaal ene golognvvdi mongo ugaah tom olz l bolj huwirna ene 76n golog bhad hze ch tm shan zvil bolohgvi

  • 202.55.188.118
    2024/03/04

    Бээжингийн метро байнгын алдагдал хүлээж байна. Жилд 600 саяыг олж, 8 тэрбумыг зарцуулдаг. Зөрүү алдагдлыг нь төсвөөсөө нөхдөг. Бээжин бол УБ-тай харьцуулшгүй том эдийн засагтай тулдаа байгаа. УБ байтугай Улсын төсөв Метроны зардлаа дийлэхгүй ээ. Тэнэг гуйлгачид минь. Улсаа сөхрүүлэх метроны төслөө уухайлан дэмжицгээ.

    Хариулах
    • 122.201.31.123
      Өчигдөр

      Yu gutsaad baigaa novsh ve

    • 66.181.181.200
      Өчигдөр

      Тэгье

  • 66.181.189.250
    2024/03/04

    Манай хажуудах Хөх хот Сайхан нь арггүй стандарт Метротой болчихсон бн!!! Дундаасаа нь л нөгөө МАН-АН-Н луйварчид будлиаан хутгачихгүй бол амархан Метротой болно шүү дээ!!!

    Хариулах
  • 66.181.185.248
    2024/03/04

    юм хөгжсөн Хятад улс ковидын 2-3 жилд метрог хурдан тавьсан байналээ

    Хариулах
  • 66.181.188.163
    2024/03/04

    Энэ залуу маш чухал зөвлөлгөө өгч бна. Хүлээж авах хэрэгтэй. Метрог эсэргүүцэгч зуу зуун малнуудад сайн түгээгээд уншуулах хэрэгтэй

    Хариулах
    • 66.181.160.117
      2024/03/04

      Метроог эсэргүүцсэн монгол хүн байхгүй гол нь хийж чадах чадахгүйдээ байгаа юм даа замынхаа үерийн шуудуйгаа хийж чаддаггүй улс шүү дээ

    • 66.181.185.52
      2024/03/04

      Бие биенээ элдвээр хэлээд яахийн. Зарим хар бараан үзэл бодолтой нөхөд байж л байдаг. Тэдний үгийг сонсох, хариу бичих албагүй.