Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум Туяа багийн Дэлгэрмөрөн голын “Зусын гарам" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 40 км, сумын төвөөс зүүн зүгт 11 км/-т "Дэлгэрмөрөн” голын мөсөн дээгүүр зорчиж явсан 2 зорчигчтой суудлын автомашин мөс цөмөрч жолоочийн хамт живсэн, 1 зорчигч нь эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 03.04-ний өдрийн 09:00 цагт хүлээн авчээ.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдын очиход иргэн Б/37 настай, эрэгтэй/-ын “Toyota Prius-20” загварын суудлын автомашин голын мөс цөмөрч эргээс 13 метр зайд жолоочийн хамт живсэн байсныг нийт ажиллаж 12:05 цагт иргэн М /45 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат/-ын цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн байна.
Автомашиныг 13:02 цагт гаргаж иргэн Б-д хүлээлгэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.108.71
Дэлхийн дулаарал болоод гол нуурын мөс хөлдөхөөс больсон шүүдээ.Анхаарал болгоомжтой бай.амь нас юунаас ч чухал
Хариулах