МҮОНР-ийн “Нарны жим” УСК, цар тахлын үед иргэдийнхээ дархлааг дуу хуураар дэмжих “20/20” контентоор нь эчнээ таних СТА О.Гантулга энэ сарын 16-нд анхны бие даасан тоглолтоо хийх билээ.

Урлагийн салбарт 10 жил тасралтгүй ажилласан түүний уран бүтээлүүдээс “Он жав” дуу нь Онцгой байдал, хугацаат цэрэг, батлан хамгаалах салбарын алба хаагчдын сүлд дуу болсон тул анхны тоглолтоо “Он жав” хэмээн нэрлэсэн гэдэг.

UB PALACE-ийн Концертийн их танхимд  тоглогдох уг тоглолтыг СТА Э.Цолмонбаяр хөтлөх бол  зочин уран бүтээлчдээр “Увертура” хамтлаг, “Мотив” хамтлаг, дуучин Б.Баярцэцэг, П.Баярцэнгэл болон морин хуур, ардын дуу, гитарын хоршил бүхий “Яруу хамтрал” оролцох аж.

Тоглолтын тасалбарыг https://ticket.mn/event/2008 -ээр худалдаалж байна.