“Мөрөөдлийн театр”-ын тайз, дэлгэцийн 23 дахь уран бүтээл болох Д.Мэндсайханы зохиол, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатарын найруулга“Тод хувцастай эмэгтэй” уянгын драмын жүжиг нь 03-р сарын 01-нд нээлтээ хийсэн цагаасаа эхлэн үзэгчид, урлаг судлаачдаас өндөр үнэлгээ авсаар байна. 

Тус уран бүтээл нь 03-р сарын 31-ыг дуустал МҮЭСТО-нд тоглоно. Тоглолтын тасалбарыг: Ticket.mn болон МҮЭСТО-ны кассаар худалдан авах боломжтой.

Баяр жаргал, бузар булай, үнэн шударга, худал хуурмаг сүлэлдсэн хүний эрээнд орчлонд ХҮН- ээрээ байсан хүмүүс л тод өнгөтэй.Алдаж онодог, хөөсөрч бялхдаг, үгүйрч хоосордог хүний энэ орчлонд ЭЭЖ үргэлж тод, үргэлж хүнлэг, цаг ямагт хайр цацруулсаар байдаг.

Мөрөөдлийн театрын шинэ уран бүтээл - ТОД ХУВЦАСТАЙ ЭМЭГТЭЙ уянгын драмын жүжиг