Өмнөговиос Улаанбаатар чиглэлд 38 зорчигч тээвэрлэж явсан автобус ачааны машинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарчээ. Уг осол Дундговь аймгийн замд гарч, гэмтэж, бэртсэн хүмүүсийг Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна.
ГССҮТ-өөс Яаралтай тусламжийн тасгийн багийнхан болон мэргэжлийн эмч нарын баг яг одоо Төв аймагт ажиллаж байгаа бөгөөд өвчтөнүүдээ хөнгөн, хүнд, хүндэвтэр гэсэн гэмтлийн зэргийг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар ослын улмаас хоёр иргэн нас баржээ. Мөн таван хүн нь хавсарсан бэртэлтэй бол 18 хүний гар, хөл, нуруу хугарсан гэх мэдээлэл байна.








Монгол улсын зам хэзээ нэг аюулгүйн стандарт болох юм болоо!!!
2 эгнээ замтай болохгүй л бол ийм харамсалтай хэрэг давтагдсаар бх болно