Монголын модон барилдааны холбооны ерөнхий шүүгч олон улсын шүүгч Сайнбаярын Тэлмэн Бумбатын Даахиймаа нар Бразил улсын Санпаула хотноо энэ сарын 4-8-ны өдрүүдэд зохион байгуулагдах ‘’АРНОЛЬД КЛАССИК ХҮЧНИЙ ФЕСТИВАЛЬ’’наадмын ерөнхий шүүгч болон талбайн шүүгчийн албанд уригдан ажиллахаар болжээ. 

Тэд өнөөдөр Бразил улсын Санпаула хотруу хөлгийн жолоо залсан байна. 

С.Тэлмэн Б.Даариймаа нар нь Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Европ тивийн аварга шалгаруулах тэмцээн тив дэлхийн хэмжээний наадмуудыг удаа дараа амжилттай шүүн явуулсан туршлагатай шүүгчид бөгөөд Дэлхийн зэрэглэл өндөртэй шүүгч нарын бүрэлдэхүүнд зүй ёсоор ордог аж. 

Сонирхуулхад С.Тэлмэн Б.Даариймаа нар нь нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд тэд хамтдаа Модон барилдааны спортын түүхэнд нэгэн том түүхийн хуудсыг бичиж байна.