Орхон аймгийн Баян-Өндөр сум, Оюут багийн нутаг “Гранд гарден” 12 давхар 2А байр шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 05-ны 11:51 цагт ирсэн.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56, 81, 58, 68 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 12:47 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байгаа талаар ОБЕГ-аас мэдээлж байсан.
Тэгвэл өнөөдөр 11:51 цагт гарсан түймрийг 14:10 цагт бүрэн унтраасан байна. Тус байранд 4-5 айл нүүж орсон бөгөөд галд өртсөн, гэмтэж, бэртсэн хүн байхгүй аж.










Arai l udaan irj bn shvv galiihan