“МИНИЙ” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд гарсан галыг бүрэн унтраажээ. Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо “Миний” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд өнөөдөр буюу 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10:28 цагт гал гарсан дуудлага бүртгэгдсэн. 

Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10,  14, 26, 29 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн гал түймрийн тархалтыг 12:40 цагт зогсоож, 15:00 цагт бүрэн унтраалаа. 
Гал түймэрт үйлчилгээний зориулалтай 3 давхар /зоорийн 2 давхартай/ 15х10 метрийн хэмжээтэй төмөр бетонон карказ, блокон дүүргэлттэй, хөөсөн пасадтай, барилгын 1-3 давхар өртөж шатсан байна.  Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын нэг алба хаагч гал түймэрт өртөж, харамсалтайгаар амь насаа алдаж, хүнд гарз тохиолоо. 

ЭХ СУРВАЛЖ: ОБЕГ