Дөрөвдүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд дөрвөн хүүхэд алга болсон талаарх зар мэдээлэл гарсан. Тэдгээр хүүхдүүдээс өнөөдөр өглөөний байдлаар 3 эрэгтэй хүүхэд нь олдсон. Харин 13 настай С.Элбэрэл охиныг үргэлжлүүлэн хайж байсан билээ. 

Тэгвэл тухайн хүүхдийг олжээ. Цагдаагийн байгууллагаас Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооноос 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 12 цагт алга болсон бага насны хүүхдийг өнөөдөр  эсэн мэнд олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж байна.

 Хүүхэдтэй холбоотой хувийн мэдээлэл бүхий зураг, постыг олон нийтийн цахим сүлжээнээс устгахыг уриалж байна. Хамтран ажиллаж, мэдээлэл ирүүлсэн иргэд та бүхэнд талархал илэрхийлье.