Өмгөөлөгч Г.Батбаяр энэ сарын 21-нд гэрээсээ гараад сураггүй алга болсон талаар бид мэдээлсэн. Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагаагаа мэдэгдсэн. 

Тэгвэл тэрбээр нас барсан байдалтай олдсон байна. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвөөс тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Н-аас өөрийн төрсөн ах Б-г оршин суух хаягандаа ирээгүй тул эрэн сурвалжлуулах талаар өргөдөл гаргасан. 

Өргөдлийн дагуу цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулахад Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Богд хаан" амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашинд нас барсан байдалтай олдсон. Эл хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" хэмээн мэдээлсэн байна.