“Монтессори мэдлэгийг дэмжих төв” ТББ нь 14 жилийн ойгоо угтаж “Монтессори боловсролын орчин үеийн чигхандлага” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Тус хуралд нийслэл болон Дархан-уул, Сэлэнгэ, Зүүн хараа, Дорнод, Хөвсгөл, Өмнөговь зэрэг тус төвийн төгсөгчдөөс 10 гаруй илтгэл хэлэлцүүллээ.
Монтессори боловсролын үзэл санааг нийтэд түгээндэлгэрүүлэх, Монтессори сургалтын арга зүйгээр хүүхдийн хөгжлийг дэмжих боломж, туршлагаас суралцах, тус арга зүйг хэрэгжүүлэхэд багш нарттулгарч буй асуудал, шийдэл, багш нарын судалгааны ажлыг дэмжих, оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах нь тус арга хэмжээний зорилго байлаа. Эрдэм шинжилгээний бага хуралд нийт 140 гаруй багш оролцлоо.
Монтессори арга зүй нь дэлхий дахинд түгээд 150 гаруй жил болж буй. Монгол Улсад Монтессори арга зүй нутагшиж, өдгөө 25 жил болж байгаа бөгөөд тус төвд 14 жилийн хугацаанд 436 багш бэлтгэгдэж, 65 багш олон улсын дадлагад хамрагдаж мэдлэг мэргэжлийн арга зүйгээ дээшлүүлсэн байна. Монгол Улсад Монтессори арга зүй хэрэгжүүлдэг нийт 49 цэцэрлэг байгаагаас Улаанбаатар хотод 31 цэцэрлэг үүнээс 19 хувийн цэцэрлэг, 12 нь төрийн өмчийн цэцэрлэг байна. Хөдөө орон нутагт 18 цэцэрлэг, сургууль байгаагаас 16 нь цэцэрлэг, хоёр бага сургууль байна.
Энэхүү арга зүйг олон цэцэрлэг сургалтын хөтөлбөртөө тусгаж, үйл ажиллагаа явуулж байна. Багш нар бүтээлч болж, бэлтгэгдсэн орчинд, бэлтгэгдсэн хэрэглэгдэхүүний дагуу хүүхэд өөрийн сонголтоор үйл ажиллагаандаа оролцдог. Цаашид тус төв нь Монтессори багш нарыг чадавхжуулах 2,3 дахь түвшний сургалтуудыг зохион байгуулах, ажлын байран дээр нь зөвлөн туслах, сургуулийн өмнөх боловсролын сургалт хөтөлбөртэй агуулгыг нь уялдуулах, Монтессори цэцэрлэгүүдийн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх ажлуудаа тогтмол зохион байгуулахаар зорин ажиллаж байна.










Монгол улсын гэрэлт ирээдүй болсон бяцхан хүүхэд багачуудын боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа багш нарт амжилт хүсье
Ок