Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагалдаж Ашигт малтмалын тухай хуульд орсон “Стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувь эзэмшлийг 34 хувьд хязгаарлах” заалт гаднын хөрөнгө оруулалтыг Монголоос зугтаалгах нөлөө үзүүлж болзошгүй гэсэн мэдээлэл гаднын хэвлэлүүдэд гарч байгаа билээ. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянгаас цаг үеийн асуудлаар тодруулахад “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагалдаж Ашигт малтмалын тухай хуульд 5.7 "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 34-өөс дээш хувийг аливаа этгээд дангаар болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшихийг хориглоно” гэсэн нэмэлт орсон нь үнэн. Гэхдээ 5.8-д нь"...Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдийн хувьцаанд хамаарахгүй" гэсэн байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулагчийн хувь эзэмшлийг 34 хувьд хязгаарлах заалт Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулчихсан “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагчдад хамаарахгүй. Түүнчлэн, ирээдүйд хийгдэх том хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрт сөргөөр нөлөөлөхгүй” гэсэн хариулт өглөө.
Б.Уянга: Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлт ЗГ- тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдэд хамаарахгүй

Холбоотой мэдээ

· 2 мин
Том өрөөндөө 2 охинтойгоо эхлүүлсэн бизнес 2 салбартай үйлдвэр болон өргөжжээ

· 4 мин
Ханбогд суманд боловсрол хөгжлийн төвийн шав тавилаа

Улс төр · 18 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа

Нийгэм · 49 мин
Ч.Нарантуяа: Төр хүлээсэн үүргээ биелүүлж, байгуулсан хэлэлцээрээ хэрэгжүүлэх ёстой

Улс төр · 59 мин
Боловсролын болон эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих төслийн зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурлаа

Улс төр · 4 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!