Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж буй. Энэ хүрээнд “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарлаа. Мөн гадна талбайд байрлах зөвхөн баяр наадмын үеэр ашигладаг байсан олон, жижиг цахилгааны дэд станц, байшин, тулгуурт шон, ариун цэврийн байгууламж зэргийг буулган, газар ил гарсан цахилгааны утсыг засварлаж байна. Нэмээд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоёр талаар орж ирдэг авто замыг хааж, орц, гарцыг нэгдсэн зохион байгуулалтад оруулан, машингүй бүс болгож буй. Эдгээр ажлыг дууссаны дараа гадна талбайг ногоон байгууламж болгон тохижуулах юм.
ФОТО СУРВАЛЖИЛГА: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж байна













Холбоотой мэдээ

Нийгэм · 20 мин
Ч.Нарантуяа: Төр хүлээсэн үүргээ биелүүлж, байгуулсан хэлэлцээрээ хэрэгжүүлэх ёстой

Улс төр · 30 мин
Боловсролын болон эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих төслийн зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурлаа

Улс төр · 3 цаг
Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын Х хуралдаан боллоо

Бусад · 3 цаг
Багануур дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг хүлээн авч дууслаа

Нийгэм · 3 цаг
Цаг агаар: Улаанбаатар хотод +9 градус дулаан байна

Нийгэм · 23 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!