Хууль зүйн дэд сайд Б.Солонгоо С.Баярцыг халз мэтгэлцээнд дуудлаа

Админ
2024/05/17

Хууль зүйн дэд сайд Б.Солонгоо нь Оюутолгойтой холбоотой татварын маргааны ажлын хэсгийг ахалж байгаа билээ. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа Сангийн сайд асан С.Баярцогтыг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа бичжээ. 

Б.Солонго энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Оюутолгой төсөлтэй холбоотой асуудал хөндөхөөр улсаа Венесуэл болгох гэлээ, гадаадын хөрөнгөоруулагчийг хөөх нь гэх мессеж өгдөг бүлэг хүмүүс байдаг. Хөрөнгө оруулалтын гэрээний асуудал, алдааг ярьж байж бид засаж сайжруулна. Ямар ч асуудалгүй, төгс гэрээ байгуулаагүй маргаан үүсгэсэн олон асуудал бий. 

С.Баярцогт таныг халз мэтгэлцээнд урьж байна. Оюутолгой төсөл, гэрээний асуудлыг нээлттэй ярилцъя. Танай талаас сонгуулийн улс төр хийх гэж байна гэсэн мессеж их гаргах болжээ” гэж бичсэн байна. Сангийн сайд асан С.Баярцогт нь 2009 онд Оюутолгойн гэрээг байгуулж байсан юм. Одоо тэрбээр сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөхөөр горилж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.25
    2024/05/19

    Булайг нь ч дэлгэх юм байна даа!!! Баабар гуай цаг хугацааны үнэнд гүйцэгдэж буй юм бн!!! Даравч дардайна булавч бултацгаанаа гэж үйлийн лай юм даа!!! Даанч энэ төрлийн хүмүүс ичих булчирхайгүй юм шиг ширэн нүүртэнгүүд!!!

    Хариулах