Тамхины хэрэглээг бууруулах зорилготой үйл ажиллагаа явуулдаг гэх боловч улс орнуудын ТББ-уудтай хамтарч лобби хийх, тамхины хэрэглээг далдуур дэмжиж ажилладаг энэхүү байгууллагад Энэтхэгийн засгийн газараас үйл ажиллагааныхан хүрээнд шалгасаны үндсэн дээр хяналтын хар жагсаалтанд багтаасан байна.
Өөрөөр хэлбэл "Тамхигүй хүүхдүүд кампанит ажил" (The Campaign for Tobacco Free Kids) ТББ-ыг БНЭУ-д үйл ажиллагаа эрхлэх болон олон улсын хандив тусламжийг ашиглахаас өмнө эрх баригчдаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай болсон гэсэн үг.
“Тамхигүй хүүхдүүд кампанит ажил” нь засгийн газрууд болон төрийн бус байгууллагуудад тамхины хяналтын бодлогыг сурталчлах, батлах, хэрэгжүүлэхэд нь туслах хууль зүйн, харилцааны болон судалгааны дэмжлэг үзүүлдэг байгууллага бөгөөд америкийн буяны үйлстэн, Нью-Йорк хотын захирагч асан Майкл Блумберг сан нь “Тамхигүй хүүхдүүд кампанит ажил”-ын гол санхүүжүүлэгч нь юм.
Тухайн байгууллагыг PRC ангилалд багтаах болсон шалтгааныг Дотоод хэргийн яамны албан тушаалтнууд тамхины үйлдвэрлэлийн эсрэг дотоодын төрийн бус байгууллагуудаас явуулсан "лобби"-г санхүүжүүлсэнтэй холбон тайлбарлажээ.
Албан ёсны эх сурвалжуудын мэдээлснээр, дотоодын төрийн бус байгууллагуудыг “Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль”-ийг зөрчсөн гэж үзэн шалгасны дараа “Тамхигүй хүүхдүүд кампанит ажил”-г хяналтын жагсаалтад оруулжээ.
Ташрамд дурьдахад, дээрх байгууллагатай холбоо хамаарал бүхий Энэтхэгийн сайн дурын эрүүл мэндийн холбоо (VHAI)-ны лицензийг энэ оны 3-р сард Холбооны дотоод хэргийн яам хүчингүй болгосон байна. Учир нь VHAI нь Үндэсний тамхины эсрэг эрүүл мэндийн бага хурал зохион байгуулж, Энэтхэг дэх тамхины үйлдвэрлэл, хяналтын эдийн засаг, тамхины хяналтын засаглал, хүрээлэн буй орчин ба тамхины хяналт, тамхины хяналтын цахим орчны талаар хэлэлцүүлэг явуулахдаа бодлого тодорхойлогч нарт нөлөөлөх оролдлого хийсэн нь тогтоогджээ.
Мөн Майкл Блумбергийн 2017 онд байгуулсан АНУ-д төвтэй төрийн бус байгууллага болох Bloomberg Philanthropies нь тамхины эсрэг кампанит ажил явуулж, салбарын эсрэг идэвхтэй лобби хийж байгаа талаар мөн л Дотоод хэргийн яамны хяналтад орсон байдаг.
Энэ мэтээр сүүлийн хоёр жилийн хугацаанд 100 гаруй төрийн бус байгууллага, түүний дотор Бодлогын судалгааны төв (CPR), Ражив Гандийн сан, хуучин Конгрессийн ерөнхийлөгч Соня Ганди болон Рахул Ганди нарын удирддаг Ражив Гандийн буяны сан, Oxfam India зэрэг байгууллагууд гадаадын хандивыг зүй бусаар ашигласан гэх шалтгаанаар FCRA лицензээ алдсан байна.
FCRA лицензийг төрийн бус байгууллагууд болон судалгааны төвүүдэд таван жилийн хугацаатай олгодог бөгөөд жил бүрийн тайлан, зориулалтын дагуу гадаадын хандив авсан эсэхийг үндэслэн лиценз сунгалт хийдэг байна. Төрийн бус байгууллагууд гадаадын санхүүжилтийг зүй бусаар ашиглах буюу өөр зориулалтаар ашиглах нь Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулийн зөрчилд тооцогддог.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна