Аврагчид Ц.Өсөхжаргалын цогцсыг 8550 метрийн өндрөөс олжээ

Админ
2024/05/17

Эверестийн оргилд хөтөчгүйгээр авирсан монголын хоёр уулчин тус оргилын 4-р кемпээс дээш яваад 8000 метрийн өндөрт ор сураггүй алга болсон талаар мэдээлсэн. Тэгвэл Аврагчид өнөөдөр өглөө Эверестийн өмнөд оргилоос монголын уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ. 

Аврагчдын мэдэгдэж байгаагаар Цэдэндамбын Өсөхжаргалын цогцсыг 8550 метрийн өндрөөс олжээ. Тэрээр олсноос унаж, өмнөд оргилын доор хэдхэн метрийн гүнд гацсан байдалтай байжээ. 

“Тэд түүний цогцсыг тэнд аюулгүй байршуулсан бөгөөд авиралтын төгсгөлд хохирогчдын ар гэрийнхэнтэй тохиролцсоны дараа цаашид арга хэмжээ авах болно. Л.Пүрэвсүрэнгийн хувь тодорхойгүй байна. Ирэх бямба гарагт оргилд гарах дараагийн цонх нээгдэнэ. Тэр үед сураггүй болсон уулчныг эрэн хайх ажиллагаа үргэлжилнэ. 

Монголын уулчдын дараа Балбын уулчид мөн сураггүй болсон. Тиймээс эрэн хайх ажиллагаанд нэн даруй эхлүүлсэн" хэмээн хөтөч үйлчилгээний “8K Expeditions” компаниас мэдэгдсэн байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна